MSports logo
Nomadic Fighting Championship үдшийн оргил тулаанд М.Нандин-Эрдэнэ өрсөлдөнө
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 15

  • Nomadic Fighting Championship үдшийн оргил тулаанд М.Нандин-Эрдэнэ өрсөлдөнө

    Монгол тулаанчдын ур чадвар, чансааг таниулан сурталчлах зорилготой “Nomadic Fighting Championship” тулаан энэ сарын 27-нд болох гэж байна. Тулааны спортын ММА, Кикбокс, Муай Тай, Сабмишн Грапплинг гэсэн 4 төрлөөр явагдана.

    Тэмцээний үеэр нийт 9 тулаан явагдах бөгөөд Узбекстан, Киргизстан, Украйн, Тайланд, Казакстан, ИБНВУ-ын чансаа өндөр, шилдэг тамирчид оролцох юм.

    Энэ удаагийн тэмцээний оргил тулаанд холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ “NFC” холбооны хамгийн анхны аваргын бүсний төлөө кикбоксын төрлөөр Тайланд Улсын тамирчин TANAVIT- LIKIT тулалдах гэж байна.


    Nomadic Fighting Championship үдшийн оргил тулаанд М.Нандин-Эрдэнэ өрсөлдөнө

    М.Нандин-Эрдэнэ нь MMA-ийн октагонд нийт 26 тулаан хийсэн ба 17 ялалт, 9 ялагдал хүлээхдээ 14 удаа хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж авчээ. Мөн тэрбээр Азийн бүстээ 48-т эрэмбэлэгдэж байна.

    БНСУ-аас саяхан ирсэн М.Нандин-Эрдэнэ ирсэн даруйдаа бэлтгэлдээ ороод байна.

    .