Хойд Америкийн коллежийн сагсан бөмбөг буюу NCAA-д энэ жил аварга цол хүртсэн "UConn" багийн од Пэйж Бэйкерс өнөөдөр 2025 оны WNBA-ийн драфтын тэргүүн сонголтоор Даллас Уингс багт сонгогдсон байна.
Миннесота мужийн Хопкинс хотын Бүх Америкийн шигшээ багийн бүрэлдэхүүнд гурван удаа шалгарсан Бэйкерс 2016 онд Бреанна Стюартаас хойш анх удаа драфтын нэгээр сонгогдож байна.
Бэйкерс
"Би энд байгаадаа туйлын их баяртай байна. Би сонгогдсон хотынхоо талаар гайхалтай зүйлс маш их сонссон. Өөрт байгаа бүхнээ Уингс-т өгөх байгаадаа маш их баяртай байна. Бид гайхалтай зүйл хийх болно гэдгийг би мэдэж байна, энэ бол шинэ эхлэл бөгөөд бид бүгдээрээ онцгой зүйл хийхэд бэлэн байна гэж бодож байна." хэмэээн драфтын үеэр хэлжээ.