Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн Semi Final буюу хагас шигшээ шатны тоглолтууд өнөөдөр үргэлжилнэ. Өнгөрөгч хоёр удаагийн хагас шигшээд учраа таарсан SG Apes болон Бишрэлт Металл багуудын тулаан энэ жил мөн адил үргэлжилж буй. Тус тулаануудад Бишрэлт Металл баг хоёр ч удаа ялалт байгуулж, Финалд шалгарсан бол энэ жил Apes-үүд байдлыг өөрчлөхийг хичээж байгаа. Учир нь тэд эхний гурван тоглолт дараалан ялалт байгуулж, Металлд хүнд гэхэд дэндүү хүнд цохилт өгсөн. Харин Бишрэлт Металл баг цувралын дөрөв дэх тоглолтод 81-79 харьцаатай ялалт байгуулан итгэлийн оч оо асаасан. Цувралын тав дахь тоглолт өнөөдөр 19:10 цагаас.
Цувралыг ойртуулахыг хүсэж буй Металлууд, Финалд гарахад ганцхан шат үлдсэн Эйпсуудын эсрэг
4 сарын 14


Msports.mn-ий зүгээс цаасан дээр буусан үзүүлэлтүүдээр өнгөрсөн дөрвөн тоглолтод ямар тоглогчид онцгой тоглосныг танилцуулья:
Дундаж оноо авалтаар:
Бишрэлт Металл
Байрон Уэсли 20.7
А.Энхбаясгалан 17.7
Девон Скотт 14.5
SG Apes
Крис Клэйбөрн - 20.3
М.Өлзий-Орших - 17.5
Денг Акот - 14.2
Дундаж самбараас бөмбөг авалтаар:
Бишрэлт Металл
Девон Скотт - 7.7
Байрон Уэсли - 5.5
SG Apes
Денг Акот - 8.2
К.Клайбөрн - 6.7
Дундаж дамжуулалтаар
Бишрэлт Металл
Т.Ууганбаяр - 4.5
Девон Скотт - 3
SG Apes
М.Өлзий-Өрших - 7.7
К.Клайбөрн - 3.7
Талбай дээрх бусад үзүүлэлтээр цувралд тэргүүлэгчид
Бөмбөг таслалт:
Д.Акот - 2.0
Б.Уэсли - 1.75
Хаалт:
Д.Акот - 3.0
Б.Уэсли - 0.75
Чөлөөт шидэлт
Крис Клайбөрн - 5.7 шидэлт амжилттай болгохдоо 85.6%-тай
М.Өлзий-Орших - 3.75 шидэлт амжилттай болгохдоо 50.1%
Алсын зайн шидэлт
А.Энхбаясгалан - 7.6 удаа шидэхдээ 3.0 амжилттай
Б.Сүхбат - 4.7 удаа шидэхдээ 2:5 амжилттай
М.Өлзий-Орших 6.5 шидэхдээ 2.2 амжилттай
Хамгийн олон довтолгоо амжилттай болгож буй тоглогч
Байрон Уэсли - 14 дотлохдоо 7.75 амжилттай болгож, 53.9%-тай
А.Энхбаясгалан 15.7 довтлохдоо 7 амжилттай болгож, 44.9%-тай
К.Клайбөрн 14.7 довтлохдоо 6.7 амжилттай болгож, 48.8 хувьтай
Талбай дээрх +/- үзүүлэлтээр тэргүүлэгчид
Ц.Санчир +6.00
М.Өлзий-Орших +5.75
К.Клайбөрн +4.67 тус тус байна.
Сүүлийн тоглолтоос хойш зургаан хоног завсарласан хасагдах шатны тоглолтод аль аль багууд амралтаа сайн авч алдаан дээрээ ажлаад амжсан биз ээ. Өнөөдөр мэдээж дасгалжуулагчдын оюун ухаан, тамирчдын сэтгэлзүйг шалгасан гайхалтай тоглолт биднийг хүлээж байна.
Гэрэл зүргийг: The League - Үндэсний Дээд лиг