MSports logo
О.Хүслэн хүрэл медалийн төлөө шалгарч, Г.Алтанбагана, Б.Гончигсүрэн, А.Адьяасүрэн нар эхний барилдаандаа яллаа
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 26

  • О.Хүслэн хүрэл медалийн төлөө шалгарч, Г.Алтанбагана, Б.Гончигсүрэн, А.Адьяасүрэн нар эхний барилдаандаа яллаа

    Эхний шатаа даваад байсан О.Хүслэн Солонгосын бөхөд вазари үнэлгээгээр ялагдсан ч дагах барилдаанд Тайваны бөхийг иппон үнэлгээгээр ялж хүрэл медалийн төлөө 16:00 цагаас барилдахаар боллоо. 

     

    О.Хүслэн хүрэл медалийн төлөө шалгарч, Г.Алтанбагана, Б.Гончигсүрэн, А.Адьяасүрэн нар эхний барилдаандаа яллаа

    Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн Солонгосын бөх Вон Жонхүнтэй таарсан ба иппон үнэлгээгээр өрсөлдөгчөө ялж эхний хожлоо байгуулаад байна. Харин Г.Алтанбагана -90 кг-ын жинд Афганистаны бөхтэй таарч барилдсан ба мөн иппон үнэлгээгээр ялж эхний шатаа даваад байна. Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд өрсөлдөж буй А.Адьяасүрэн Казакстаны бөхийг вазари үнэлгээгээр ялж дараагийн шатанд шалгарлаа.  Мөн +100 кг-ын жинд барилдсан О.Цэцэнцэнгэл Арабын нэгдсэн Эмират улсын бөхөд хоёр пеналтигаар шийтгүүлэн вазари үнэлгээгээр ялагдсан байна. 

    cover
    cover
    cover
    cover
    cover