Нийт 44 тамирчин онч мэргэнээ сорьж, Энэтхэгийн тамирчид хошуучилсан бол
Монгол Улсын тамирчдын хувьд ОУХМ Т.Баярцэцэг тогтоол буудлагад 286 оноотойгоор 20-т бичигдлээ. Түүний эгч Т.Баярцэцэг 283 оноогоор 31-т, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа гурван сетэд 93, 90, 87 авснаар 41т эрэмбэлэгдлээ. Эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны хурдан буудлагын дасгал маргааш 09:00 цагт эхэлнэ. Тамирчид хурдан буудлагын дасгалд мөн гурван сетэд 30 сум буудах бөгөөд хоёр дасгалын нийлбэр дүнгээр шилдэг найман тамирчин шигшээ өрсөлдөөнд шалгарах юм.