MSports logo
ЧЕЛСИ КЛУБ ФРЭНК ЛАМПАРДЫГ УЛИРАЛ ДУУСТАЛ ТҮР АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧААР ТОМИЛОХ ЗАРЧМЫН ТОХИРОЛЦООНД ХҮРЧЭЭ
  • А
    Админ

    4 сарын 5

  • ЧЕЛСИ КЛУБ ФРЭНК ЛАМПАРДЫГ УЛИРАЛ ДУУСТАЛ ТҮР АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧААР ТОМИЛОХ ЗАРЧМЫН ТОХИРОЛЦООНД ХҮРЧЭЭ

    Фрэнк Лампард Мягмар гарагийн орой Стэмфорд Брижэд Ливерпүүлтэй хийсэн гоолгүй тэнцээгээр өндөрлөсөн тоглолтыг үзэхээр иржээ. Челсигийн домогт тоглогч 2021 оны 1-р сард үүрэгт ажлаасаа халагдахаасаа өмнө Челси клубыг 18 сарын турш удирдсан. Улмаар Челси энэ улирлыг дуустал Фрэнк Лампардыг түр дасгалжуулагчаар томилох гэж байна. Лампард пүрэв гаригт бэлтгэлээ базааж, бямба гаригт Челсигийн Волвес багийн дараагийн тоглолтыг хариуцах төлөвтэй байна. Эшли Коул, Жо Эдвардс, Крис Жонс нар Лэмпардын баруун Лондонгийн клубт түүний арын албаны нэг хэсэг болох гэж байна. Мягмар гарагийн орой болсон Челси Ливерпүүлтэй 0:0-ээр тэнцсэн тоглолт Стэмфорд Бриджид  болоход Лампард клубээсээ явснаасаа хойш хоёр жилийн дараа хуучин багтаа эргэн ирсэн нь тэр байлаа. Өдгөө 44 настай тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард Эвертоноос халагдсанаас хойш ажилгүй байсан юм. Лэмпард өмнө нь 2019 оны долдугаар сараас 2021 оны нэгдүгээр сар хүртэл “Челси”-г удирдаж байсан бөгөөд ажлаасаа халагдаж, дараа нь Челсигийн дасгалжуулагчаар Томас Тухел ажиллах болсон. Даваа гарагт Челсиг орхисон Грэм Поттерын байнгын залгамжлагчийн эрэл хайгуул ирэх долоо хоног хүртэл үргэлжилж байна. Челсигийн шинэ ахлах дасгалжуулагчийн эрэл хайгуулыг багийн спортын захирлууд Лоренс Стюарт, Пол Уинстанли нар удирдаж байгаа бөгөөд эцсийн эцэст хамтран эзэмшигчид болох Тодд Бохли, Бехдад Эгбали нар шийдвэрээ гаргана. Байерн Мюнхенээс халагдаад удаагүй байгаа Луис Энрике, Жулиан Нагельсманн нар хоёулаа Челсигийн сул орон тоотой холбогдож байгаа гэсэн яриа мөн гараад байгаа юм. Челси дараагийн тоглолтоо Бямба гарагт Вулверхэмптон Уондерерс багийн эсрэг хийнэ. Тэд Премьер лигийн 11-р байрт бичигдэж байгаа бөгөөд ирэх долоо хоногт Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтоо Реал Мадридтай хийх юм.