MSports logo
ТРЕВОР ЗЕГРАС, САРА НОРРИС НАР “EA NHL 23” ТОГЛООМЫН НҮҮРИЙГ ЧИМЭХЭЭР БОЛЛОО
  • А
    Админ

    8 сарын 29

  • ТРЕВОР ЗЕГРАС, САРА НОРРИС НАР “EA NHL 23” ТОГЛООМЫН НҮҮРИЙГ ЧИМЭХЭЭР БОЛЛОО

    Өвлийн олимпын алтан медальт Сара Норрис, Хойд Америкийн Хоккейн лигийн од “Анахайм Дакс” багийн тоглогч Тревор Зеграс нар “EAsport” тоглоом хөгжүүлэгч компаниас жил бүр гаргадаг “NHL 23” тоглоомын нүүр зургийг чимэхээр болжээ. Хойд Америкийн хоккейн лиг болон “EAsport” 1991 оноос эхлэн тус цуврал тоглоомыг хамтран гаргаж байгаа бөгөөд Сара 31 жилийн түүхэнд “EA NHL” нүүр зургийг чимэх анхны эмэгтэй тамирчин болж байгаа билээ.

    “NHL 23” тоглоом нь энэ оны 10 дугаар сарын 14-нд худалдаанд гарах бөгөөд анх удаа эмэгтэй баг тамирчдаар тоглож болох цэсийг нэмж өгчээ. Канадын эмэгтэй хоккейн шигшээ багийн довтлогч Сара өнгөрөгч онд “Бээжин-2022” өвлийн олимпын наадмаар 5-н гоол 13 ассист өгч Өвлийн олимпын наадмын рекордыг шинэчилсэн бөгөөд түүхэнд хоккейн төрлөөр олимпын наадмын алтан медаль хүртсэн анхны хар арьст эмэгтэй болсон юм. Харин Хойд Америкийн Хоккейн лигийн мэргэжлийн тоглогч Тревор Зеграс нь “NHL”-ийн 2019 оны драфтын 9 дэх сонголтоор “Анахайм Дакс” багт сонгогдож өдгөө 21 настай залуу довтлогч бөгөөд өнгөрсөн улирал 23-н гоолыг өрсөлдөгч багийн хаалганд шигтгэж, 38-н удаа багийнхандаа гоолын дамжуулалт өгснөөр мэргэжилтнүүд түүнийг залуу од, лигийн шинэ үеийн нүүр царай гэж тодорхойлох болсон. Тревор Зеграс 2021-22 оны NHL All-Rookie багт нэрлэгдсэн, мөн 2020 онд “Өсвөрийн дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд Америкийн U20 насны шигшээ багтай хамт алтан медаль хүртэж, тус тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдэж байсан юм. 

    Э.Мандалбаяр