Парис- 2024 олимпын сагсан бөмбөгийн чансааны гуравт эрэмбэлэгдэж байсан Сербийн баг Германы эсрэг тулж 93:83 оноотойгоор үнэмлэхүү ялалтыг байгуулж хүрэл медалийн эзэд боллоо. Өнгөрсөн хугацаанд Югослав, Монтенегро зэрэг улсуудын бүрэлдэхүүнд багтаж олимпод оролцож байсан түүхтэй Серби улс нь өөрсдийн улсынхаа далбаан дор ганцхан удаа гарч ирсэн. Энэ нь Рио-2016 олимпод Александар Саша Джорджевич дасгалжуулагчаар удирдуулсан баг байсан бөгөөд анх удаа бие даан оролцож олимпын мөнгөн медалийг хүртсэн. Харин үүнээс өмнө Югослав, Монтенегро зэрэг улсуудын бүрэлдэхүүнд багтаж олимпод оролцохдоо 1996 онд анхны мөнгөн медалийг хүртэж байжээ.
Ийнхүү Парис-2024 олимпод өөрсдийн Серби улсынхаа далбаан дор хоёр дахь удаагаа тоглож хүрэл медалийн эзэд болж чадлаа.