MSports logo
ПАРИС 2024: МУГТ Т.Тулга эхний шатаа амжиллтай давж, шөвгийн наймд шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 10

  • ПАРИС 2024: МУГТ Т.Тулга эхний шатаа амжиллтай давж, шөвгийн наймд шалгарлаа

    Дэлхийн аваргийн хүрэл, Азийн наадмын аварга МУГТ Т.Тулга 65 кг жингийн эхний барлидаанаа Кубын тамирчин Алехандро Валдестай учраа таарлаа. Тэрбээр бүтэн барилдааны туршид илүүрхэж, 5-0 харьцаатай ялалт байгууллаа. Алехандро Валдес нь 1988 онд төрсөн 35 настай. Пан Америкийн хоёр удаагийн аварга, 2017, 2018 оны ДАШТ-ий хошой хүрэл медальтай. Мөн 2016 оны Риогийн олимпоос хойш тасралтгүй гурав дахь жилдээ олимпын наадамд оролцож буй туршлагатай тамирчин байсан юм.

    Шөвгийн дөрөвт шалгарах хариуцлагатай барилдаанаанийг Армени улсын бөх Язген Тенанянтай хийнэ. Дэлхийн аваргын хүрэл медальт Язген нь өмнөх олимпод оролцохдоо 14-р байранд шалгарч байсан ба Т.Тулгатай мөн адил нэг хэсэгт өрсөлдөж байсан юм.