MSports logo
ПАРИС 2024: ОУХМ Б.Даваанасан шөвгийн наймд ялагдал хүлээлээ
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 10

  • ПАРИС 2024: ОУХМ Б.Даваанасан шөвгийн наймд ялагдал хүлээлээ

    ‘’Парис-2024” зуны олимпын наадмын Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд өрсөлдөж буй Дэлхийн аваргын мөнгө, Азийн аваргын хошой хүрэл медалийн эзэн Б.Даваанасан эхний шатандаа Нигерийн бөх Руибен Ханнаг 5-2 харьцаатай буулган авч шөвгийн наймд шалгарсан. Улмаар шөвгийн дөрөвт шалгарах эрхийн төлөө Колумбын тамирчин, Дэлхийн аваргын хүрэл медальт Татиана Ретериатай учраа таарав. Барилдааны эхлэлд Б.Даваанасан оноогоор хошуучилж 3-0 харьцаатай болсон ч Нигерийн хүчтэй бөх оноог ойртуулсаар дараалан 5 оноо авч тун хэцүү байдалд оров. Цаг дуусахад 11 секунд дутуу байхад Б.Даваанасан эцсийн мэхээ хийсэн ч амжилттай болж чадсангүй. Улмаар дасгалжуулагч эцсийн аргаа хэрэглэн чэлленж захиалсан ч амжилт ололгүй нэг оноо алдаж 6-3 харьцаатай барилдаан өндөрлөлөө. Ийнхүү анхны олимподоо оролцсон Б.Даваанасанн Нигерийн бөхтэй хийсэн хүндхэн барилдааны эцэст 6-3 харьцаатай ялагдал хүлээлээ. Татиана Ретериа хэрвээ финалд шалгарвал Б.Даваанасан дагаж барилдах эрхтэй болох юм.


    Гэрэл зургийг: Д.Нямбилэг

    cover
    cover
    cover
    cover
    cover