Улаанбаатар хотод төрж өссөн. Найз нөхдөө дагаж 10 жилийн сургуулийн сагсан бөмбөгийн тэмцээнээр анх сагсан бөмбөгтэй холбогдож дуртай болж эхэлсэн.
2006 оноос хойш 17 жил спортын сэтгүүлчээр ажиллаж байна.
NBA-с Kobe Bryant-г шүтэн биширдэг. Jermaine O’Neal-г бас дэмждэг байсан. Одоо бол Jason Tatum-н тоглолтыг үзэх дуртай. Харин дэмждэг баг бол мэдээж Los Angeles Lakers.
Бахархдаг зүйл гэвэл аав минь амьд сэрүүн байсан бол надаар бахархах байсан гэдэгт би итгэдэг. Ер нь хүн сайн явж, Аав ээжийнхээ ачийг хариулж явна гэдэг бахархал юм болов уу.
Цаг баримталдаг хүнд маш их дуртай. Яг цагтаа ажлыг дуусгадаг, яг цагтаа юмаа хийдэг хүнд дуртай. Цаг барьдаггүй болон хугацаандаа ажлаа хийдэггүй хүнд хамгийн дургүй.
Өвдөхөөс болон үхэхээс хамгийн их айдаг.
Шантрах үе зөндөө байсан. Өөрийгөө дандаа голж сайжрах ёстой гэж өөртэйгөө маш их ажилдаг. Ингэж шинэчлэгдэж байж хоцрогдохгүй байхыг боддог.
SPS телевизийн контент хариуцсан захирал, М гарьд багийн ерөнхий менежер Бажи & Ялалт влогийн хөтлөгч NBA Talk-н гишүүн зэрэг албан тушаалуудыг хашч байна.
Хүн болгон математикч болох албагүй шиг хүн болгон шүүмжлэгч байх албагүй ээ. Эерэг байцгаая