Хамтрагч байгууллага
1999 оны 7 сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн. Багадаа хөдөлгөөн ихтэй, зүгээр сууж чаддаггүй хүүхэд байсан. Бага байхдаа өөрийгөө компанийн захирал болно гэж дандаа ярьдаг байсан, хэзээ ч тамирчин болно гэж бодож байгаагүй.
Хамтрагч байгууллага
Манай Аав 180 см, ээжийн хувьд 170см өндөртэй, ах 2 метр өндөртэй. Одоо бол би аав, ээж хоёроосоо хоёулангаас нь өндөр болсон. Ахлах сургуульд байхад манай ах Монголд сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Аав бид хоёр хамтдаа тэмцээнүүдийнх нь “Live” хамтдаа их үздэг байсан. Ахынхаа тоглолтуудыг үзээд сагсан бөмбөгт өөрөө маш их сонирхолтой болж, МУИС-д шигшээ багт ах шигээ адилхан орох зорилгоор элсэн орж байсан. Сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлснээс хойш өөрийгөө илүү чөлөөтэй нээж сурсан. Багаар ажиллаж сурсан, амьдралынхаа хайрыг олсон юм шиг л санагдаж байсан даа. Ахтайгаа хамт Монгол улсаа төлөөлөөд шигшээ багийн тэмцээнүүдэд оролцоход маш гайхалтай санагддаг. Анх хөдөө өвөөгийнхөө гэрийн гадаах шийдэнд хамтдаа тоглодог байсан тэр үеэс одоо хамтдаа Дэлхийн аварга, Азийн аваргад Монгол улсаа төлөөлж оролцдог. Шигшээ багийн тамирчид болсноороо өөрөөрөө болон ахаараа маш их бахархал төрдөг. Анх сагсан бөмбөг тоглох үлгэр дуурайллыг ахаасаа авч байсан бол одоо ч мөн бас өдөр бүр сайжрах, хичээх урам зоригийг ахаасаа авдаг.
Хамтрагч байгууллага
Сагсан бөмбөгөөс гадна хийх дуртай зүйл гэвэл аялах мөн бас өөрийгөө сорьсон адал явдалтай зүйлс хийх дуртай. Жишээ нь: Мотоцикл унах, “cliff jumping” гэх мэт. Миний bucket list-нд Bungee jumping, шүхрээр буух зэрэг зүйлс байдаг. Гэхдээ мэргэжлийн онцлог болон бусад эрсдэлээс болоод өөрийн дуртай зүйлсээ төдийлөн хийж чаддаггүй.
Хамтрагч байгууллага
Амьдралын мото: Бусдад муу санахгүй, муу зүйл хийхгүй байх. Ахаасаа, Stephen curry мөн өдөр тутамд таарсан хүн болгоноосоо үлгэр дуурайлал авч байдаг.
Хамтрагч байгууллага
Super power-тай болох боломжтой байсан бол шилжигч болох байсан. Jumper гэдэг киног үзсэнээсээ хойш шилжих хүчтэй болохыг мөрөөддөг байсан, одоо ялангуяа Монголын энэ их түгжрэлд маш их хэрэг болох байхаа.
Хамтрагч байгууллага
Сүши болон тахианы махтай бүх хоолонд дуртай.
Хамтрагч байгууллага
Эрэгтэй хүний хүндлэлтэй болон хүмүүжилтэй байдал таалагддаг.
Хамтрагч байгууллага
Арван жилдээ Монголд “Үй-цай” сургуульд суралцаж байгаад Австрали улсын “Princes hill secondary college” сургуулийг төгссөн. Их сургуулиа МУИС-БС сургууль төгссөн. Сагсан бөмбөгөөс гадна өмнөх жил Англи хэлний багш хийж байсан. Их сонирхолтой бас өөрийгөө сорьсон ажил байсан.
Хамтрагч байгууллага
Сэтгэлээр унасан үедээ машиндаа найзтайгаа дуугаа чангалж байгаад дуртай дуугаа хамгийн чангаар дуулах дуртай.