MSports logo
МУ-ын шигшээ баг Японы багийг хожих, хэсгээс цааш шалгарах магадлал.
  • Э
    Энхмандах

    2 сарын 23

  • МУ-ын шигшээ баг Японы багийг хожих, хэсгээс цааш шалгарах магадлал.

    Монгол улсын шигшээ баг өнөөдөр 13.00 цагаас Японы шигшээ багийг нутагтаа хүлээн авч тоглоно. Манай шигшээ энэ тоглолтонд хожих, эсвэл ойрхон онооны зөрүүгээр хожигдож БНХАУ vs Гуамын багуудын үр дүнг хүлээж 2025 оны Азийн аваргын сүүлийн 4 эрхийн төлөө өрсөлдөх эрхээ авах эсэхээ шийднэ. Гуам болон Монголын шигшээ багын онооны зөрүү -13 байгаа учраас манай шигшээ 10 онооны зөрүүгээр хожигдлоо гэхэд Гуам 23+ онооны зөрүүгээр БНХАУ-ын багт хожигдвол манай баг цааш шалгарна.

    Хэрвээ цааш шалгарч чадвал Тайван, Тайландын багуудтай нэг хэсэгт орж Азийн аваргын нэмэлт 4 эрхийн 1-г авах боломжтой.

    МУ-ын шигшээ баг Японы багийг хожих, хэсгээс цааш шалгарах магадлал.

    Монгол улсын шигшээ баг Японы шигшээ багтай 2 удаа тоглож байсан.

    1.    2014 оны Азийн наадамд 2014.09.28-ны өдөр Японы шигшээ багтай тоглож 96-70 харьцаагаар хожигдсон.

    2.    2025 оны Азийн аваргын урьдчилсан шатанд 2024.11.21-ний өдөр тоглож 93-75 харьцаагаар хожигдсон.

    Гуамын баг БНХАУ-ын багтай 1 таарч 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатанд 101-53 харьцаагаар хожигдсон.

    Олон улсын бооцооны компаниуд хожих магадлалыг Японы шигшээд илүү өгсөн, гэхдээ Монголын шигшээ баг Гуамтай тоглосон тоглолтын магадлалтай ижил байгаа нь хол зөрүүгүй байгаа гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл өмнөх Монгол vs Гуам, өнөөдөр тоглох Монгол vs Япон тоглолтын Монголын шигшээ багийн хожих магадлал ижил байна.

    Японы шигшээ баг Монголын шигшээ багийг 8-9 оноогоор хожих магадлалтай гэж гаргажээ.

    2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн 2025.08-р сард болно.