CS2-ын The MongolZ баг өнгөрөгч амралтын өдрүүдэд ESL Pro League-ийн Плэй-Оффын тоглолтод Францын хүчирхэг Team Vitality багтай учраа таарч, маш хүнд гайхалтай тоглолто үзүүлсэн ч эцсийн мөчид 2-1 мапийн харьцаатайгаар хожигдсон. Улмаар тэд тус тэмцээнийг 3-4-р байранд орсоноор өндөрлүүллээ.
Харин тэдний дараагийн тэмцээн Дани улсын Копенханген хотноо LAN-гаар зохиогдох BLAST Open Spring 2025 тэмцээн бөгөөд 3-р сарын 19-ний лхагва гарагт эхэлнэ. The MongolZ багийн эхний тоглолт нь 3-р сарын 21-ний 00 цагаас АНУ-ын M80 багийн эсрэг тоглох юм.