3х3 Pro League-ийн Stop 1-д түрүүлсэн Э.Цэрэнбаатар тэргүүтэй Н.Батбаяр, Б.Энхсайхан, Н.Ганбаатар нар өнөөдөр Солонгос улсыг зорилоо. Баг тамирчид БНСУ-д болох Hongcheon challenger-т орох эрх авсан Солонгосыг зорилоо.
Тэд цуврал 1-ийн хагас шигшээд орох эрхийн төлөө Bayangol Broncos багийг 21-16 харьцаатай ялж шигшээ тоглолтод шалгарч, улмаар "Bosgo BCH Garid" багийг 21:19 харьцаатай буулган авснаар эхний "FIBA 3х3 Challenger" тэмцээнд оролцох эрхээ гардан авсан билээ.