Тэмцээнд Афганистан, Бутан, Хятад, Хятадын Тайпэй, Энэтхэг, Иран, Ирак, Йордан, Казахстан, Өмнөд Солонгос, Киргизстан, Тэмцээнд Монгол, Балба, Палестин, Филиппин, Катар, Сингапур, Шри-Ланка, Тажикистан, Тайланд, Туркменистан, Арабын Нэгдсэн Эмират, Узбекистан, Вьетнам зэрэг 25 орны 397 боксчид өрсөлдлөө. Эмэгтэй 12, эрэгтэй 13 жинд шилдгүүдээ тодруулсан байна.
Казахстанд болсон залуучуудын ААШТ-ээс Монголчууд 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
5 сарын 7
Казахстан улсын Астана хотноо сонирхогчдын боксын 22 хүртэлх насны залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон 17-18 нас хүртэлх залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 10 медаль буюу 2 мөнгө, 8 хүрэл медаль авлаа. 🇲🇳
22 хүртэлх Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй 54кг жинд О.Энхсайхан финалд шалгарч, өнөөдөр тулалдаж мөнгөн медаль хүртлээ. Мөн даваа гарагт Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 50кг жинд Э.Номундарь финалд өрсөлдөж мөн мөнгөн медаль хүртсэн юм.
17-18 нас хүртэлх залуучуудын ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй:
51кг Энхтөр Төгсбилэг (Хүрэл медаль)
17-18 нас хүртэлх залуучуудын ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэй:
-50кг Энхамгалан Номундарь (Мөнгөн медаль)
-80кг Эрдэнэбаяр Эрдэнэцэцэг (Хүрэл медаль)
22 хүртэлх насны залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй:
-48кг Отгонбаяр Түвшинзаяа (Хүрэл медаль)
-54кг Оюун-Эрдэнэ Энхсайхан (Мөнгөн медаль)
-57кг Доржнямбуу Ганболд (Хүрэл медаль)
22 хүртэлх насны залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй:
-48кг Содон-Од Биндэрьяа (Хүрэл медаль)
-50кг Алтанбек Хулан (Хүрэл медаль)
-52кг Батцэцэг Номин-Эрдэнэ (Хүрэл медаль)
-57кг Мөнхбат Цэндоо (Хүрэл медаль)