Парисын олимпын эрх олгох тэмцээний өрсөлдөөн их, сэтгэл хөдлөм эцсийн шат Туркийн Истанбул хотноо тавдугаар сарын 9-12-нд болох гэж байна.
Чөлөөт бөхийн шигшээ Олимпын эрхийн сүүлийн тэмцээний бэлтгэлээ базааж байна
5 сарын 7
Олимпын эрхийн календарийн зургаа дахь буюу сүүлчийн тэмцээн болох Босфорын эрэг дээрх тулааны дараа 2024 оны Парис хотод болох бүх 288 тасалбарыг хэн хэн захиалах вэ гэдэг эцсийн байдлаар тодорч, Парист барилдах үндэстнүүд албан ёсоор тодорно.
Монгол улсын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид хоёр хоногийн өмнө Истанбул хотыг зорьж, эцсийн эрхийн тэмцээний өмнөх бэлтгэлээ базаасаар байна.
Дэлхийн олимпын эрх олгох тэмцээний сугалаа тавдугаар сарын 8-нд болох бөгөөд маргааш нь барилдаан эхэлнэ. Тавдугаар сарын 9-10-нд сонгомол барилдаан, тавдугаар сарын 10-11-нд эмэгтэй, 11-12-нд эрэгтэй чөлөөт бөхийн барилдаан явагдах юм.
Чөлөөт бөхийн төрөлд
Эрэгтэй:
• 57 кг З.Занабазар
• 65 кг Т.Тулга
• 74 кг О.Сүлдхүү
• 97 кг Г.Ганхуяг
Эмэгтэй:
• 53 кг Б.Хулан
• 57 кг Б.Хонгорзул
• 76 кг Э.Даваанасан
Сонгомол бөхийн төрөлд
•60кг Б.Мөнх-Эрдэнэ
•97кг Б.Бадамдорж нар эрхийн төлөө өрсөлдөнө.
Шүүгчээр олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас ажиллана.
Одоогоор манай улсаас эрэгтэйчүүдийн ангилалд 2, эмэгтэйчүүдийн ангилалд 3 тамирчин эрхээ аваа байгаа юм. Турк улсад пүрэв гарагт эхлэх тэмцээний үр дүнгээс Парис олимпын наадамд манай улсыг төлөөлж чөлөөт бөхийн хэдэн тамирчин оролцох вэ гэдэг нь тодорхой болно.