Аваргуудын лигийн 25/26 оны улирлын эхний тойргийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө. Урьд шөнө Аваргуудын лигийн хүрээнд зургаан тоглолт явагдлаа.
Newcastle United 1:2 Barcelona
Дэлхийн хамгийн баян эзэнтэй Английн Newcastle клуб өөрсдийн “St. James' Park” цэнгэлдэхдээ каталоны алдарт Barcelona клубийг хүлээн авч тоглолоо. Тус тоглолтын эхний хагас тун сонирхолтой өрнөж байсан ч хаалганы тор хөдөлсөнгүй. Харин хоёрдугаар хагасын 58 дахь минутад Barcelona клубт зуны наймааны цонхоор нэгдсэн Англи жигүүр Marcus Rashford мөргөж гоол оруулан тооны харьцааг 0:1 болгон нээв. Улмаар тоглолтын 67 дахь минутад эхний гоолийн эзэн Marcus Rashford 16метрийн торгуулийн шугамын гаднаас баруун хөлийн ганган цохилтоор гоол оруулж 0:2 болгон холдуулав. Тоглолтын үндсэн цаг дуусахтай зэрэгцэн талбайн эздийн сөрөг довтолгоо амжилттай хэрэгжиж баруун жигүүрээс Jacob Murphy-ийн гоёмсог дамжуулалтаар Англи жигүүр Anthony Gordon гоол оруулж 1:2 болгон ойртуулж, шүүгч долоон минут сунгасан ч дахин хаалганы тор хөдлөлгүй 1:2 харьцаатайгаар талбайн зочин Barcelona клуб ялалт байгуулж маш чухал гурван оноо авч чадлаа.