MSports logo
Леонель Месси Интер Майами багтайгаа олон жилийн гэрээ дахин үзэглэхэд ойрхон байна
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 18

  • Леонель Месси Интер Майами багтайгаа олон жилийн гэрээ дахин үзэглэхэд ойрхон байна

    Хөлбөмбөгийн дэлхийн супер од Лионель Месси АНУ-ын Интер Майами багтай дахин нэр холбогдож эхэллээ. Гандын эх сурвалжуудын мэдээлснээр тэд ганцхан жил биш олон жилийн гэрээ хийхэд ойрхон байгаа ба үүнийг шийдэхэд цөөн хэдэн зүйллийг тохиролцох шаардлагатай байгаа гэнэ. Хэлэлцээр удахгүй хийгдэх төлөвтэйн дээр хоёр тал хэлэлцээрийн эцсийн шатандаа явж байна. Месси болон Интер Майами нар тохиролцсоны дараа гэрээг эцсийн шатанд батлуулахаар Major Soccer руу илгээнэ.

    Леонель Месси Интер Майами багтайгаа олон жилийн гэрээ дахин үзэглэхэд ойрхон байна

    Өмнө нь Мессиг бусад лигийн багуудтай холбосон тухай олон шум явж байсан ч Аргентины домог болон Майами багууд хоёулаа харилцаагаа талбай дээр болон талбайн гадна үргэлжлүүлэх сонирхолтой хэвээр байгаа нь тодорхой болж байна.

    Месси анх 2023 оны 7-р сарын 15-нд Интер Майамитай гэрээ байгуулж, 2025 онд гэрээ нь дууссан юм. Тэрбээр клубт шууд нөлөөгөө үзүүлж, анхны тоглолтоо хийснээс хойш хэдхэн долоо хоногийн дараа Интер Майами багийг 2023 оны Лигийн цом өргөв. Түүнийг багтаа элссэнээсээ хойш Майами нэг улиралд хамгийн олон оноо авсан лигийн дээд амжилтыг тогтоосон амжилт үзүүлж байна. 2025 онд Месси Интер Майамитай 36 тоглолт хийж, Конкакафын Аваргуудын цом, Клубуудын дэлхийн цом, MLS, Лигийн цом зэрэг бүх тэмцээнд нийт 28 гоол оруулж, 14 оновчтой дамжуулалт өгсөн. Тэрбээр одоогоор багийнхаа мэргэн буучдын хагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна. Удахгүй түүний амжилтын хуудас Интер Майами багтай үргэлжлэхэд тун ойрхон ирээд байна.