Эрэгтэйчүүдийн волейболын 21 дэх удаагийн ДАШТ-ий хэсгийн сүүлийн тойргийн тоглолтууд Филиппин улсын Pasay болон Quezon хотуудад явагдаж байна.
ДАШТ-ий B хэсгийн гуравдугаар тойргийн эхний тоглолт Катарын шигшээ баг болон Румыны шигшээ багуудын хооронд дөрвөн ээлжийн тоглолт явагдаж, Катарын шигшээ баг 3-1 харьцаатай хожил байгуулан хэсгийн сүүлийн тоглолтдоо эхний хожлоо байгуулж чадсан ч 1 хожил, 2 хожигдолтойгоор тэмцээнээ өндөрлүүлж байна. Мөн Румыны шигшээ баг хэсэгтээ гурав тоглож, бүх тоглолтод хожигдсоноор тэмцээнээ мөн л өндөрлүүлж байна. Тус тоглолтод Катарын шигшээ багаас №1 Y. Oughlaf багаа тэргүүлж 15 оноо авсан бөгөөд бүх оноогоо довтолгоогоор авсан байна.