БНХАУ-ын Хонг Конг хотод энэ сарын 12-16-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаа BLAST Rivals Fall 2025 тэмцээн эхлэхэд бэлэн болоод байна. Энэ тэмцээн нь Будапешт-д болох мэйжор тэмцээний өмнө зохиогдож байгаа хамгийн том тэмцээн юм.
Мэйжорын өмнө зохиогдож байгаа хамгийн том тэмцээн BLAST Rivals Fall 2025-ийг таамаглавал
11 сарын 11
Нийт 350 мянган амм долларын шагналын сантай энэхүү тэмцээнд найман баг өрсөлдөх бөгөөд урилгаар дөрвөн баг, VRS (Valve Ranking System)-ийн оноогоор дөрвөн баг оролцох болсон юм. BLAST Rivals Fall тэмцээний зорилго нь Дэлхийн дундаж түвшний багуудыг шилдэг багуудтай өрсөлдүүлдгээр онцлогтой юм.
2025 оны 10-р сарын байдлаар Дэлхийн чансааг тэргүүлэх дөрвөн багууд The MongolZ, FURIA, Vitality, Spirit гэх багууд бичигдэж энэхүү тэмцээнд оролцхоор болсон бол өрсөлдөх багуудаар Falcons, Passion UA, paiN Gaming, TYLOO гэх багууд байна. Энэ удаагийн BLAST Rivals Fall 2025 тэмцээний явагдах зарчим нь багууд дөрөв дөрвөөр хоёр хэсэгт хуваагдан, хэсгийг тэргүүлсэн баг шууд хагас шигшээ шатад өрсөлдөх бол 1:1 амжилттай багууд шигшээ шатад шалгарах эрхийн төлөө хоорондоо тоглоно. Харин хожил байгуулж чадаагүй баг тэмцээнийг өндөрлүүлнэ.
BLAST Rivals Fall 2025 тэмцээнд оролцож байгаа багууд өнгөрсөн аравдугаар сард тодорсон бөгөөд түүнээс хойш багуудын амжилт, чансаа, багийн бүрэлдэхүүн зэрэгт томоохон өөрчлөлт орсон болохоор хүлээлт өндөртэй байна.
Олон улсын брэнд 1xbet-ийн албан ёсны түнш The MongolZ багийн хувьд шинэ гишүүн буюу controlez-тэй оролцсон IEM Chengdu 2025 тэмцээнд шигшээ шатад шалгаран тэмцээнийг өндөрлүүлсэн. Харин BLAST Rivals Fall 2025 тэмцээнд The MongolZ баг ямар үр дүн гаргахаас шалтгаалан энэ онд зохиогдох хамгийн сүүлийн том тэмцээн StarLadder Budapest Major 2025-д хэрхэн оролцох нь мэдэгдэх юм.
BLAST Rivals Fall 2025-д хүчтэй өрсөлдөх таван багаар:
FURIA – Энэ намар зохиогдсон гурван том тэмцээний дараалсан аварга: FISSURE Playground #2, Thunderpick World Championship 2025, IEM Chengdu 2025.
Vitality – 2025 оны эхний хагаст хамгийн амжилттай оролцсон баг, BLAST Rivals Spring 2025 болон BLAST.tv Austin Major 2025-ийн аварга.
The MongolZ – Азийн шилдэг баг, энэ тэмцээний урилгыг хүлээн авахдаа Дэлхийн чансааны тэргүүн байранд байсан. Гэвч гол тоглогч Senzu-гийн оронд controlez орсноор багийн бүрэлдэхүүн болон бүтэц өөрчлөгдсөн.
Falcons – Залуу ододтой NiKo, m0NESY, kyousuke, гэх мэт од тоглогчид болон туршлагатай дасгалжуулагч zonic гэх бүрэлдэхүүнтэй.
Spirit – Шилдэг залуу од donk-той баг, бүтэн тэмцээнийг ганцаараа удирдаад явах чадвартай.







