MSports logo
IEM Chengdu 2025: The MongolZ шигшээ шатны эхний учраа FURIA
  • М
    Мөнхбаясгалан

    11 сарын 6

  • IEM Chengdu 2025: The MongolZ шигшээ шатны эхний учраа FURIA

    БНХАУ-ийн Ченду хотод зохион байгуулагдаж байгаа IEM Chengdu 2025 тэмцээний хэсгийн шатны тоглолтууд дуусаж, плэй оффийн тоглолтуудаар үргэлжлэх гэж байна. Нийт 1 сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд 16 баг оролцсон бөгөөд шилдэг зургаан баг дараагийн шатад шалгарлаа.

    IEM Chengdu 2025: The MongolZ шигшээ шатны эхний учраа FURIA

    1xbet-ийн албан ёсны түнш The MongolZ багийн хувьд нийт дөрвөн тоглолт хийж 2:1 гэсэн амжилтаар дараагийн шат плэй офф-д багтаж чадлаа. Эхний хоёр тоглолтоо багийн бүрэлдэхүүн дутуу, дасгалжуулагч Maaraa-гийн эзгүйд тоглосон бол дараагийн хоёр тоглолтод бүрэн бүрэлдэхүүнтэй тоглож ялалт байгуулсан юм.

    IEM Chengdu 2025: The MongolZ шигшээ шатны эхний учраа FURIA
    IEM Chengdu 2025: The MongolZ шигшээ шатны эхний учраа FURIA

    Нийт зургаан баг дараагийн шатад шалгарснаас The MongolZ болон FURIA багуудын ялалт байгуулсан баг нь дараагийн шатад нэг ч хожигдол амсаагүй Falcons багтай хагас шигшээ шатад тоглоно. Харин Vitality болон ASTRALIS багуудын ялалт байгуулсан баг мөн адил энэхүү тэмцээнд нэг ч хожигдоогүй байгаа MOUZ багтай хагас шигшээ шатад өрсөлдөх юм.

    IEM Chengdu 2025: The MongolZ шигшээ шатны эхний учраа FURIA

    The MongolZ багийн хувьд FURIA багтай хийсэн сүүлийн хоёр тоглолтдоо хожигдол амсаад байгаа. Хамгийн сүүлд FISSURE Playground 2 2025 тэмцээний финалын тоглолтод 3:2-ийн харьцаатай хоёрдугаар байранд тэмцээнээ өндөрлүүлсэн.

    IEM Chengdu 2025: The MongolZ шигшээ шатны эхний учраа FURIA

    Шинэ бүрэлдэхүүнтэй энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа The MongolZ багийн хувьд чухал тоглолтыг хийх гэж байна. Хожил байгуулж чадвал дараагийн шатад шалгарч, хожигдсон баг гэртээ харих болно. Хоёр багын тоглолт энэ баасан гарагт буюу 11 дүгээр сарын 07-ны өдөр өдрийн 15:45 минутаас тоглоно.

    IEM Chengdu 2025: The MongolZ шигшээ шатны эхний учраа FURIA