MSports logo
Б.Чингүүн Чехийн 17 хүртэлх насны шигшээ багт дуудагдлаа
  • П
    Пүрэвлхагва

    11 сарын 6

  • Б.Чингүүн Чехийн 17 хүртэлх насны шигшээ багт дуудагдлаа

    Европын хөлбөмбөгийн хамгийн агуу түүхтэй багуудын нэг болох Чехийн алдарт AC Sparta Prague клубийн 19 хүртэлх насны академийн багт тоглодог Болорболдын Чингүүн Чехийн 17 хүртэлх насны шигшээ багт дуудагдлаа. Б.Чингүүн 2009 онд төрсөн өдгөө 16 настай, довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог.

    Б.Чингүүн Чехийн 17 хүртэлх насны шигшээ багт дуудагдлаа

    Түүний хувьд Чехийн шигшээ багт дуудагдаж 11 сарын 13, 16-нд Испанийн шигшээ багтай тоглохоор болжээ. Б.Чингүүн AC Sparta Prague клубийн академийн 19 хүртэлх насны лигийн тэмцээнд энэ улиралд 8 тоглолтод оролцоод байна. Мөн тэрбээр 2023 онд зохион байгуулагдаж байсан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний 15 хүртэлх насны ангилалд Монголын шигшээ багтаа дуудагдан тоглож, Хятадын Макао улсын шигшээ багийн эсрэг гоол оруулж байсан.

    Б.Чингүүн Чехийн 17 хүртэлх насны шигшээ багт дуудагдлаа