MSports logo
Уарриорсийнхан Мавстай хийх тоглолтын өмнө Клэйд мэнд дэвшүүлжээ
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 13

  • Уарриорсийнхан Мавстай хийх тоглолтын өмнө Клэйд мэнд дэвшүүлжээ

    Голден Стэйт Уарриорс энэ зун Клэй Томпсоныг Даллас Маверикс баг руу явуулахад хүрсэн. 2024-2025 оны улиралд Томпсон Мягмар гарагт Чейс төвд эргэн ирж, Стефен Көрри, Дрэймонд Грийн, Стив Керр зэрэг хуучин багийн хамтрагчдынхаа эсрэг 31 дугаартай Даллас Мавериск багийн өмсгөлтэй тоглоно. Түүнийг хүлээж авахаар Уарриорс олон зүйл бэлдсэний нэг нь түүнд зориулсан богино хэмжээний мэндчилгээ байлаа. 

    Стефен Көрри: "13 жил чамтай хамт тоглох нь нэр төрийн хэрэг байсан. Багийн хамтрагчид болон Splash Brothers-ийн хувьд бидний бүтээсэн дурсамж бүрийг би үргэлж санаж байх болно. Чамайг баатар шиг хүлээж авах ёстой хэмээн найдаж байна" гэжээ. 
    Томпсоныг 2014 онд Уарриорст нэгдсэнээс хойш дасгалжуулсан ахлах дасгалжуулагч Стив Керр түүнд хандаж “Чи бол энэ багийн бэлгэ тэмдэг. Чиний хөшөө хэзээ нэгэн цагт Чейсийн гадаа байх болно. Бүх аваргын тоглолтууд, бүх гайхалтай мөчүүдэд чинь баярлалаа. Чи яг л багийнн найз шиг минь. Чамайг дасгалжуулахад үргэлж дуртай байсан, эргээд тавтай морил" гэсэн байна.
    Энэ хооронд Грийн Томпсонтой хамт 12 улирлыг өнгөрүүлсний дараа түүний эсрэг тоглох нь ямар хачирхалтай байсныг тэмдэглэв. Тэрбээр “Эргээд тавтай морил. Би Клэйд ийм үгсийг хэлнэ гэж хэзээ ч бодож байгаагүй. Чиний багийн найз байсандаа, чамай анд минь гэж дуудсандаа талархаж байна. Гэртээ тавтай морил, андаа. Ирсэн цэцэг бүрээ аваарай. Чи үүнийг хүртэх гавьяатай" хэмээн хэлжээ.