MSports logo
Засмал замын дугуйн уралдаанд Ж.Анужин 140 орчим км замыг 3 цаг42 минут 10 секундэд туулан барианд орлоо
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 4

  • Засмал замын дугуйн уралдаанд Ж.Анужин 140 орчим км замыг 3 цаг42 минут 10 секундэд туулан барианд орлоо

    Унадаг дугуйн засмал замын эмэгтэйчүүдийн бөөн гараанд манай улсыг төлөөлөн Ж.Анужин оролцож 140 орчим км замыг 3 цаг42 минут 10 секундэд туулан тус төрлийн тэмцээнийг өндөрлүүллээ. Тус уралдаанд 29 орны тамирчид гараанаас гарч 28 нь барианд орсон бол 

    Хонконгийн Шиан Юү Ян 3:36.07 цагаар тэргүүлж, БНСУ-ын А Рем На мөнгө, Тайландын Жутарип Манеепхан хүрэл медаль хүртлээ.

    Маргааш буюу энэ сарын 5-нд засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн бөөн гараа болно. Манай улсаас С.Жамбалжамц, Э.Билгүүнжаргал, Б.Тэгшбаяр, Б.Марал-Эрдэнэ нар уралдах юм.