MSports logo
Парис Сен-Жермен vs Байерн Мюнхен: Аваргуудын лигийн тэргүүлэгчдийн тулаанд хэн ялалт байгуулах вэ?
  • П
    Пүрэвлхагва

    11 сарын 3

  • Парис Сен-Жермен vs Байерн Мюнхен: Аваргуудын лигийн тэргүүлэгчдийн тулаанд хэн ялалт байгуулах вэ?

    11-р сарын 4-нд Парис Сен-Жермен (ПСЖ) баг Байерн Мюнхенийг талбайдаа хүлээн авна.

    100% амжилт ба баялаг түүхтэй багуудын тулаан

    Гурван тойргийн дараа ПСЖ, Байерн Мюнхен болон өөр гурван клуб 100%-ийн амжилттай байна. Луис Энрике болон Винсент Компани нарын удирдсан багууд гоолын зөрүүгээр тус тус эхний хоёр байрт бичигдэж байгаа юм. ПСЖ Аталантаг (4-0), Барселонаг (2-1) болон Леверкузенийг (7-2) ялсан бол Байерн Челсийг (3-1), Пафосыг (5-1), Брюггийг (4-0) буулган авчээ.

    Энэ хоёр баг энэ зуны АНУ-д болсон КДАШТ-д нүүр тулсан бөгөөд ПСЖ дэлхийд нэр хүндтэй 1xBet компанийн албан ёсны түншийн хувьд 2-0 харьцаагаар ялалт байгуулсан. Гэхдээ энэ нь тэдний өрсөлдөөний түүхийг өөрчилж чадахгүй Парис-н баг сүүлийн 7 удаагийн Аваргуудын лигийн тоглолтод Байернд 6 удаа ялагдсан байдаг. 2020 оны финалын ялагдал бол бүр ч хэцүү дурсамж. Гэхдээ хэн ч үүрд сул дорой байдаггүй, ПСЖ-ийн сүүлийн жилүүдийн амжилт үүний тод жишээ юм.

    ПСЖ: Бэрхшээлийг давж буй аваргууд

    Парис Сен-Жермен vs Байерн Мюнхен: Аваргуудын лигийн тэргүүлэгчдийн тулаанд хэн ялалт байгуулах вэ?

    Улаан-хөх баг Аваргуудын лигийн хамгийн хүнд сугалаатай хэсэгт орсон. Үүн дээр нэмээд Усман Дембеле, Дэсир Дуэ, Фабиан Руис, Жоау Невиш зэрэг гол тоглогчид бэртэлтэй байна. Ийм нөхцөлд Луис Энрике хүчээ Аваргуудын лигт төвлөрүүлж, Лиг 1-ийн тоглолтуудад бүрэлдэхүүнээ өөрчилж байгаа. Үүнээс болж заримдаа оноо алдаж байгаа ч, ПСЖ дотоодын аваргын төлөөх өрсөлдөөнд нэгдүгээр байрт бичигдэж байгаа. Өнгөрсөн улиралд ч ПСЖ Аваргуудын лигийн эхний хагаст муу тоглож, шөвгийн шатанд үлдэхэд эргэлзээ төрүүлж байсан. Гэвч тэд сүүлчийн гурван тоглолтдоо бүгдэд нь хожиж, эцэст нь аварга болсон билээ. Энэ удаад Парисчууд аварга цолоо хамгаалахын төлөө өрсөлдөж байна. Байерныг ялбал тэдний зорилго, итгэлийг бүрэн нотлох алхам болно.

    Герман машин

    Парис Сен-Жермен vs Байерн Мюнхен: Аваргуудын лигийн тэргүүлэгчдийн тулаанд хэн ялалт байгуулах вэ?

    Байерн улирлыг гайхалтай эхлүүлж, бүх тэмцээнд түрүүлэхийг зорьж байна. Өнгөрсөн улиралд Винсент Компанигийн тактикийн талаар асуулт гарч байсан ч одоо Мюнхенийн баг замдаа хэнийг ч анзаарахгүй урагшилж буй уралдааны машин шиг болжээ. Луис Диас багийн довтолгоонд хүч нэмсэн бол залуу Леннарт Карл улирлын нээлт болох магадлалтай. Байерны довтолгооны гол хүч нь жигүүрийн тоглогчид бөгөөд тэд дэлхийн шилдэг хамгаалагчид болох Нуно Мендеш, Ашраф Хакими нарын эсрэг ямар тоглолт үзүүлэх нь тун сонирхолтой байх болно.

    Харри Кейн болон Килиан Мбаппе нар тус бүр 5 гоолтойгоор Аваргуудын лигийн мэргэн буучийн өрсөлдөөнд эн тэнцүү яваа. Үүнтэй зэрэгцэн Реал Мадрид, Ливерпүүл хоёр тулалдана. Ливерпүүл одоогоор сул формтой байгаа тул эдгээр оддын аль нэг нь мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлэх боломжтой.