“COPPA ITALIA” буюу Италийн цомын тэмцээний хагас шигшээ хариу тоглолт Milan-ий дерби болж өнгөрлөө. Эхний тоглолт 1:1 харьцаатай Tammy Abraham болон Hakan Çalhanoğlu нар гоол оруулж байсан. Тоглолтын 22 дахь минутад Inter Milan клубийн жигүүрийн хагас хамгаалагч Federico Dimarco зүүн хөлийн хүчтэй цохилт хөндлөвчид ойж боломж алдав. Улмаар тоглолтын 33 дахь минут Inter Milan клубийн багийн ахлагч Lautaro Martinez мөн л гоёмсог боломж алдав. Чи хийхгүй бол би хийе гэдэг хөлбөмбөгийн бичигдээгүй дүрэм байдаг шиг Álex Jiménez-ийн хөндлөн дамжуулалтаар Серби довтлогч Luka Jović мөргөж гоол оруулснаар эхний хагасыг AC Milan клуб 0:1-р тэргүүлж дуусгалаа. Харин 2-р хагас эхлээд 49 дэх минут булангийн цохилтоос ойж ирсэн бөмбөг эхний гоолийн эзэн Luka Jović баруун хөлөөрөө хатгаж гоол оруулснаар 0:2 болгон холдуулав. Улмаар тоглолтын 85 дах минут Rafael Leão-ийн дамжуулалтаар Tijjani Reijnders энэхүү тоглолтын эцсийн цэгийг тавьж 0:3-ийн харьцаатай AC Milan клуб хожиж аваргын төлөө шалгарлаа. Тэдний хувьд энэхүү тэмцээнд өмнө нь 5 удаа түрүүлж байсан билээ.
AC Milan клуб “COPPA ITALIA” тэмцээний аваргын төлөө шалгарлаа
Ө
Өсөхбаяр
4 сарын 24
