MSports logo
Үндэсний дээд лигийн ФИНАЛЫН сонирхолтой баримтууд №1
  • Э
    Энхмандах

    4 сарын 23

  • Үндэсний дээд лигийн ФИНАЛЫН сонирхолтой баримтууд №1

    Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын аваргын цуврал эхлээд Бишрэлт Металл баг цуврал 1 хожиж, Хасын Хүлэгүүд баг одоогоор хожил байгуулаагүй байна.

    Тэгвэл 30 жилийн түүхтэй Үндэсний дээд лиг 2004 болон 2021 онуудад зохион байгуулагдаагүй бөгөөд энэ жил 29 дэх удаагийн аварга тодорно.

    Финалын сонирхолтой баримтууд:

    1. Финалын шатанд нийт 21 баг өрсөлдөж байснаас 9 баг нийт 28 удаа аваргын цомыг хүртэж байв.
    2. Финалд хамгийн олон шалгарсан болон хамгийн олон түрүүлсэн амжилтыг Хасын Хүлэгүүд баг 13 удаа финалд шалгарч 8 түрүүлсэнээр эзэмшиж байна. Энэ жил тэд 14 дэх удаагаа финалд шалгарсан.
    Үндэсний дээд лигийн ФИНАЛЫН сонирхолтой баримтууд №1

    3. Харцага 8 удаа финалд шалгарч 6 удаа түрүүлсэн, Гарьд 4 удаа финалд шалгарч 3 удаа түрүүлсэн, Чөтгөрүүд 4 финалдаж 2 түрүүлсэн, Лидер 3 финалдаж 3 түрүүлсэн, 1+11 баг 3 финалдаж 3 түрүүлсэн.

    4. Финалд 2 удаа шалгарсан боловч аварга авч чадаагүй 2 баг байдаг нэг нь Алтайн Бүртгэдүүд болн нөгөө нь энэ жил 3 дахь удаагаа финалд шалгарч буй Бишрэлт Металл баг. Хэрэв Бишрэлт Металл баг түрүүлж чадахгүй бол финалд хамгийн олон удаа шалгарсан боловч аварга авч чадаагүй сөрөг амжилтын эзэд болно.

    5. Хамгийн олон дарааллаж түрүүлсэн амжилтыг 3 дарааллан түрүүлсэн цорын ганц баг болох Хасын Хүлэгүүд баг эзэмшдэг. Тэд 2008, 2009, 2010 онуудад 3 дарааллан түрүүлсэн бол 2 дарааллан түрүүлсэн 6 баг байна. Үүнд: Чөтгөрүүд, 1+11, Лидер, Харцага, Хүлэгүүд, Гарьд

    6. Финалд шалгарсан боловч аварга авч чадаагүй 12 баг байдаг. Үүнээс 10 баг нь 1 удаа финалд шалгараад түрүүлж чадаагүй байна.