Мөсөнд авиралтын Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Өүрэй хотод 02-р сарын 07-9-ний хооронд амжилттай зохиогдож өндөрлөлөө. Өсвөрийн багийн ахлах дасгалжуулагч Д.Отгонхүүгийн удирдлага дор эрэгтэй эмэгтэй нийт найман тамирчин хурд хүч, тэсвэр тэвчээрээ шавхан оролцож хурд төрлөөр Дэлхийд гурван аварга, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна.
Монгол улсаас Мөсөнд авиралтын Залуучуудын Дэлхийн аваргууд тодорлоо
Ө
Өсөхбаяр
2 сарын 10


Мөсөнд авиралтын Хурд төрлөөр:
U16 насны ангилал - Эм
Б.Энхрий-Эрдэнэ - Алт
U16 насны ангилал - Эр
Ж.Мухаммед - 4-р байр
U18 насны ангилал - Эм
Ж.Амина - Алт
U18 насны ангилал - Эр
Э.Дөлгөөн - Мөнгө
А.Зоригтбаатар - 4-р байр
U20 насны ангилал - Эр
Э.Номинтэнгэр - Алт
Б.Мөнхбаатар - Хүрэл