Леброн Жеймс өнөөдөр болсон Сан Антонио Спөрс багийн эсрэг 16 оноо, 10 самбар, 11 ассист өгч улиралын ээлжит гурван-аравт бүртгүүлж 119-101 харьцаатайгаар ялалт байгуулсан.
Тэгвэл тус тоглолтонд замналынхаа турш плейофф болон улиралд байгуулсан нийт хожлын тоогоороо Спөрсийн домог Тим Данканыг (1158 хожил) гүйцэж бүх цаг үеийн хоёрт бичигдэж эхэллээ.
Карим Абдул Жаббар уг статыг 1228 хожилтойгоор бүх цаг үеийн нэгт бичигддэг бөгөөд түүнийг гүйцэхэд Лебронд ердөө 69 хожил л хэрэгтэй байна. Энэ нь ирэх 25-26 оны улиралд тоглосон байхад хангалттай нэгт бичигдэж эхлэх боломжтой билээ.