Сэргээн босголтоо хийж буй Брүүклин Нетс улирлыг сайн эхлүүлсэн ч харамсалтай нь тэдний гол тоглогч болох Кэм Томас гэмтсэн байна. ESPN-ийн Шэймс Чараниагийн хэлснээр Нетсийн шилдэг оноо түүгч, өсч яваа од Кэм Томас зүүн шөрмөс нь сунасны улмаас гурваас дөрвөн долоо хоног талбай дээр гарахааргүй болжээ.
Томас энэ улирал 24.7 оноо, 3.2 самбар, 3.4 оновчтой дамжуулалт дунджилж 46.1 хувьтай довтлохын хажуугаар алсын зайнаас 38.9 хувьтай шидэж байсан юм. Мөн энэ улиралд Нетсээс 20 оноо дунджилж байсан цорын ганц тоглогч байлаа.