MSports logo
Энэ оны сүүлийн Их дуулгад Монголын 20 жүдочин хүч сорино
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 28

  • Энэ оны сүүлийн Их дуулгад Монголын 20 жүдочин хүч сорино

    Япон улсын нийслэл Токио хотод жүдо бөхийн энэ оны сүүлийн их дуулга буюу “Токио 2024” тэмцээн арван хоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд 47 орны 245 (эрэгтэй 140, эмэгтэй 105) тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа нарын удирдлага дор нийт эрэгтэй 9, эмэгтэй 11 буюу 20 тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорихоор болсон байна.

    Энэ оны сүүлийн Их дуулгад Монголын 20 жүдочин хүч сорино

    Тэмцээний эрэгтэй жингүүдэд:

    60 кг-д К.Ёолк, Т.Түмэнжаргал

    66 кг-д МУГТ Ё.Басхүү, Ө.Жанцандорж 

    73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Гансүрэн

    81 кг-д О.Шинэбаяр

    -100 кг-д А.Энхбаяр

    +100 кг-д Ө.Пэрэнлэйжамц нар оролцоно.

    Эмэгтэй жингүүдэд:

    48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Ж.Анударь

    52 кг-д Л.Сосорбарам, Б.Уранзаяа

    57 кг-д Т.Ариунзаяа

    63 кг-д Т.Анударь

    70 кг-д Д.Есүй

    -78 кг-д О.Хүслэн

     +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар өрсөлдөх юм. Монголын жүдо бөхийн насанд хүрэгчдийн тамирчид 2024 онд Жүдо бөхийн тив дэлхийн тэмцээнүүдээс таван алт, таван мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн байна.

    Тухайлбал, олимпын наадмаас 1 мөнгө медаль, ДАШТ-ээс 1 алт, 1 хүрэл медаль, Азийн АШТ-ээс 3 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль, Их дуулгаас 1 алт, 1 мөнгө, 5 хүрэл медаль, гранпри тэмцээнээс 2 хүрэл медаль хүртжээ. Нийт тамирчдадаа амжилт хүсье!