MSports logo
Сумо бөхийн 74 дэх Их аварга Хоошорю С.Бямбасүрэн мөрөөдлөө биелүүлжээ
  • П
    Пүрэвлхагва

    10 сарын 21

  • Сумо бөхийн 74 дэх Их аварга Хоошорю С.Бямбасүрэн мөрөөдлөө биелүүлжээ

    Английн нийслэл Лондон хотын “Royal Albert Hall”-д 5 өдрийн турш зохион байгуулагдсан сумо бөхийн тойргийн барилдаанд Ёкозуна Хоошорю С.Бямбасүрэн түрүүлсэн бөгөөд тэрбээр очихыг хүссэн нэг газар байна гэсэн нь түүний бага наснаасаа хайрлаж ирсэн баг болох Лондоны алдарт Челси клубийн талбай Stamford Bridge байжээ.

    Сумо бөхийн 74 дэх Их аварга Хоошорю С.Бямбасүрэн мөрөөдлөө биелүүлжээ

    Сумо бөхийн тойргийн тэмцээний дараа бөхчүүд Лондон хотоор зугаалж буй зургууд сошиал сүлжээнд шуугиан тарьсан бөгөөд ёкозуна Хоошорю ч мөн Big Ben, Tower Bridge, Buckingham Palace гэх мэт газруудаар зочилсон ч хамгийн онцгой нь Челси клубийн талбай Stamford Bridge байв. Энэ талаар тэрбээр: “Лондонд гайхалтай мөчүүдийг өнгөрүүлсэн ч миний жинхэнэ мөрөөдөл бол Челсигийн цэнгэлдэхэд ирэх байсан” хэмээн ярьжээ. Тэрбээр мөн Челси клубийн шилдэг тоглогчид болох Петр Чех, Дидье Дрогба нарын өмсгөлийн хажууд өөрийн нэртэй футболкны өмнө сууж “Энэ цэнгэлдэх, энэ хувцас солих өрөө үнэхээр гайхалтай! Сумотой харьцуулахын аргагүй. Би эндээс явмааргүй байна!” хэмээн инээмсэглэн хэлжээ.

    Сумо бөхийн 74 дэх Их аварга Хоошорю С.Бямбасүрэн мөрөөдлөө биелүүлжээ

    Хоошорюгийн Лондон дахь аялал инээд хөөрөөр дүүрэн байв. Тэр Челсигийн музейг үзэж, талбайн зүлгэн дээр уламжлалт шико (Ёкозунагийн ёслол)-г хийж, хэвлэлийн өрөөнд сэтгүүлчдийн асуултад хариулж, “Liquidator” дууны аяар хонгилоор гарч ирэн бөхчүүдийн адил Уэст Стэндийн өмнө ариуслын бэлгэдэл болгон давс цацжээ. Хэдийгээр сүмо, хөлбөмбөг хоёр ялгаатай спорт боловч Хоошорюгийн хэлснээр, “олон мянган үзэгчийн өмнө өрсөлдөх нь аль алинд нь сэтгэлийн хат, оюуны хүчийг шалгадаг” аж. Хоошорю багаасаа хөлбөмбөгт дурлаж, “Багадаа хөлбөмбөг, сагсан бөмбөг тоглодог байсан. Дэлхийн аварга зэрэг тэмцээн болгоныг үзэж өссөн. Тэгснээр Челсигийн фанат болсон. Миний шүтээнүүд бол Дидье Дрогба, Петер Чех, Франк Лампард,” гэжээ.

    Сумо бөхийн 74 дэх Их аварга Хоошорю С.Бямбасүрэн мөрөөдлөө биелүүлжээ

    Залуудаа Дрогбагаас урам авч довтлогчийн байрлалд тоглодог байсан тэрбээр одоо “149 кг жинтэй, 188 см өндөр би одоо хаалгачийн үүрэг илүү тохирно байх” хэмээн хошигнодог. Лондонгийн үзэгчдийн халуун алга ташилт, хайр энэрлийг мэдэрсэн аварга сэтгэгдлээ ингэж хуваалцжээ: “Японоос хол зам туулж, Лондонд ирээд ялалт байгуулсандаа үнэхээр баяртай байна. Лондонгийн үзэгчдийн өмнө сүмо үзүүлсэн нь нэр төрийн хэрэг байлаа. Тэдний алга ташилт бүх бөхчүүдэд маш их урам өгсөн.”

    Сумо бөхийн 74 дэх Их аварга Хоошорю С.Бямбасүрэн мөрөөдлөө биелүүлжээ

    Тэрээр “Эдгээр тав хоногийн барилдааны дараа түрүүлсэндээ маш их баяртай байна. Одоо Челсигийн цэнгэлдэхэд ирж байгаадаа үнэхээр догдолж байна” гэж нэмжээ. Хоошорюгийн дараагийн мөрөөдөл бол “Цэнхрүүд”-ийн тоглолтыг биечлэн үзэх. Харин Челсигийн хувьд түүнийг дахин Лондонд зорин ирэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.

    Сумо бөхийн 74 дэх Их аварга Хоошорю С.Бямбасүрэн мөрөөдлөө биелүүлжээ