MSports logo
Азийн залуучуудын III наадам маргааш нээлтээ хийхэд бэлэн боллоо
  • М
    Мөнхбаясгалан

    10 сарын 21

  • Азийн залуучуудын III наадам маргааш нээлтээ хийхэд бэлэн боллоо

    Бахрейны Манама хотод Азийн залуучуудын III наадам маргааш нээлтээ хийж, Азийн олимпын зөвлөлийн 45 орны баг тамирчид өрсөлдөхөд бэлэн боллоо.

    Азийн залуучуудын III наадам маргааш нээлтээ хийхэд бэлэн боллоо

    Энэ удаагийн наадамд Монгол Улсаа төлөөлөн спортын 20 төрөлд 134 тамирчин оролцоно. Одоогийн байдлаар тус наадмын волейболын тэмцээн хоёр хоногийн өмнө эхэлж, манай эрэгтэйчүүд өчигдөр шөнө Пакистантай тоглосон. Уг тоглолт Пакистаны ялалтаар өндөрлөжээ. Тэгвэл өнөөдөр 3х3 сагсан бөмбөг, таеквондо, муатай, бокс, холимог тулааны баг тамирчид эх орноосоо мордлоо.

    Азийн залуучуудын III наадам маргааш нээлтээ хийхэд бэлэн боллоо

    “Бахрейн 2025” Азийн залуучуудын наадмын Монголын багийн ахлагчаар Н. Учрал ажиллах бол Монголын багийн тугчаар волейболын тамирчин Ц.Ананд, сагсан бөмбөгийн тамирчин Б.Эмүжин нарыг сонгожээ.