Казахстан улсын Астана хотноо зохион байгуулсан гардан тулааны аварга шалгаруулах "Астана дэлхийн цом-2025" тэмцээний өөрийгөө хамгаалах төрөлд ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 633 дугаар дамжааны сонсогч М.Бат-Эрдэнэ 80 кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ.
"АСТАНА ДЭЛХИЙН ЦОМ-2025" тэмцээнээс М.Бат-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ
М
Мөнхбаясгалан
10 сарын 21
Тус тэмцээнд Монгол Улсаас Дотоод хэргийн их сургуулийн Биеийн тамир, албаны бэлтгэлийн институтийн ахлах багш, дэд хурандаа Х.Оналбек дасгалжуулагчтай 11 тамирчин оролцсон байна.
Баг тамирчид тус тэмцээний өөрийгөө хамгаалах болон тулааны төрлөөс 2 алт, 4 мөнгө, 7 хүрэл нийт 13 медалийг хүртсэн амжилтыг үзүүлжээ.







