Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд өрсөлдөж буй отгон Дэлхийн аварга Б.Баасанхүү шигшээ 16-д Австрийн тамирчин Таназ Катаринаг 16 секунд хүрэхгүй хугацаанд цэвэр ялж шөвгийн наймд шалгарлаа. Бөхчүүдийн ярьдгаар "Гарлаа, Давлаа" боллоо доо. Түүний дараагийн өрсөлдөгч Парагвайн тамирчин Нарвэйе Габриела. Габриелагийн хувьд дэлхийн чансаанд 33-т эрэмбэлэгдэж буй өдгөө 29 настай тамирчин юм. Шөвгийн дөрөвт шалгарах хариуцлагатай барилдаан тун удахгүй эхэлнэ.
Олимпын наадамд оролцож буй монгол тамирчдын хуваарь, оноолт, үр дүн, мэдээ мэдээллийг msports.mn, болон msports app-аар дамжуулан цаг алдалгүй аваарай.