MSports logo
The MongolZ багийн мажор тэмцээний эхний тоглолт эхлэхэд бэлэн боллоо
  • М
    Мөнхбаясгалан

    6 сарын 10

  • The MongolZ багийн мажор тэмцээний эхний тоглолт эхлэхэд бэлэн боллоо

    Герман улсын Кёльн хотод болж буй IEM Cologne Major 2026 тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд өчигдөр өндөрлөж гуравдугаар шатны тоглолтууд эхлэхэд бэлэн боллоо. Нийт 1.7 сая долларын шагналын сантай уг тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг оролцож байгаагаас 16 баг гуравдугаар шатад шалгарч үлдээд байна. 

    The MongolZ багийн мажор тэмцээний эхний тоглолт эхлэхэд бэлэн боллоо

    Хоёрдугаар шатнаас Хоёрдугаар шатад дэлхийн чансаагаар Spirit, Legacy, Astralis, FUT, G2, paiN, Monte, 9z гэсэн багууд урилгаар багтаад байсан бол нэгдүгээр шатаас GamerLegion, MIBR, BetBoom, B8, M80, TYLOO, BIG, FlyQuest гэсэн найман баг шалгарсан юм. 

    The MongolZ багийн мажор тэмцээний эхний тоглолт эхлэхэд бэлэн боллоо

    Тэмцээнийг 3:0 гэсэн амжилттайгаар Spirit болон FUT гэсэн багууд гуравдугаар шатад шалгарсан юм. Харин тэмцээний хоёрдугаар шатад 0:3 гэж нэг ч хожил байгуулж чадаагүй GamerLegion болон FlyQuest гэсэн багууд байгаа юм. Харин 3:1 гэсэн амжилттайгаар BetBoom, 9z, G2 гэсэн багууд дараагийн шатад шалгарлаа. Astralis, MIBR, M80 гэсэн багууд харин 1:3 гэсэн амжилттай тэмцээнийг өндөрлүүллээ. Өнгөрсөн шөнө сүүлийн гурван эрхийн төлөө Monte болон paiN, Legacy болон TYLOO, BIG болон B8 гэсэн зургаан багийн гурван тоглолт болсноос Monte, Legacy, B8 гэсэн гурван баг дараагийн шат руу шалгарлаа.

    The MongolZ багийн мажор тэмцээний эхний тоглолт эхлэхэд бэлэн боллоо

    Гуравдугаар шатад шалгарсан найман багаас BetBoom, B8 гэх багууд нэгдүгээр шатнаасаа хожил байгуулж энэ хүрээд байгаа бол хоёрдугаар шатад урилгаар оролцсон paiN, Astralis багууд тэмцээнийг энэ хүрээд өндөрлүүлж байна.

    The MongolZ багийн мажор тэмцээний эхний тоглолт эхлэхэд бэлэн боллоо

    Мажор тэмцээний гуравдугаар шатад шууд урилгаар оролцож байгаа найман багийн нэг нь The MongolZ баг байгаа юм. Ийнхүү мажор тэмцээний шилдгүүдийн тулаан эхлэх гэж байна. Бүх багууд тодорсон учир мөн адил тоглолтын хуваариуд тодорхой болсон. The MongolZ баг  IEM Cologne Major 2026 тэмцээний эхний тоглолтоо Орос улсын BetBoom багтай зургаадугаар сарын 11-нд 17 цагаас хийхээр боллоо. 

    The MongolZ багийн мажор тэмцээний эхний тоглолт эхлэхэд бэлэн боллоо

    BB багийн хувьд энэ удаагийн мажор тэмцээнд нэгдүгээр шатнаас оролцож байгаа бөгөөд эхний шатдаа 3:0 гэсэн амжилттай дараагийн шат руу шалгарсан. Хоёрдугаар шатад 3:1 гэсэн амжилттай тэмцээний гуравдугаар шатад шалгараад байна. 

    The MongolZ багийн мажор тэмцээний эхний тоглолт эхлэхэд бэлэн боллоо

    Энэ хоёр баг өмнө нь нэг ч удаа тааран тоглож байгаагүй бөгөөд энэ шатны эхний тоглолт тун сонирхолтой болохоор байна. Мөн The MongolZ баг Монгол томоохон компани GOBI брэндтэй хамтран ажиллах болсноос гадна мажор тэмцээний өмнө өөрсдийн шинэ өмсгөлөө танилцуулсан бөгөөд IEM Cologne Major 2026 тэмцээнд өмсөж оролцох юм.

    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover