MSports logo
“Их дуулга” тэмцээн эхлэхэд есөн өдөр үлдээд байна
  • М
    Мөнхбаясгалан

    6 сарын 10

  • “Их дуулга” тэмцээн эхлэхэд есөн өдөр үлдээд байна

    Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг 2026 оны тав дахь цуврал тэмцээн “Ulaanbaatar Grand Slam 2026” энэ оны зургаадугаар сарын 19-өөс 21-ний өдрүүдэд “Степп Арена”-д эхэлнэ.

    “Их дуулга” тэмцээн эхлэхэд есөн өдөр үлдээд байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах энэ удаагийн “Их дуулга” тэмцээнд 60 гаруй улсын эрэгтэй, эмэгтэй нийт 460 гаруй тамирчин оролцож байгаа юм. Монгол улсыг төлөөлж энэ удаагийн тэмцээнд нийт 56 тамирчин орж байгаагаас эрэгтэй 28, эмэгтэй 28 тамирчин бүх жинд оролцож байгаа юм.

    “Их дуулга” тэмцээн эхлэхэд есөн өдөр үлдээд байна

    “Их дуулга” тэмцээн эхлэхэд есөн өдөр үлдээд байна. Тэгвэл аль хэдийн Орос улсын баг тамирчид Монгол улсад ирээд байна. Тэд энэ удаагийн тэмцээнд нийт 25 тамирчин оролцож байгаагаас эрэгтэй 13, эмэгтэй 12 тамирчин оролцож байгаа юм.

    “Их дуулга” тэмцээн эхлэхэд есөн өдөр үлдээд байна

    Тэмцээний эхний өдөр эрэгтэй -66кг, -60кг эхлэх бол эмэгтэй -48кг, -52кг, -57кг эхлэх болно. Хоёр дахь өдөр эрэгтэй -73кг, -81кг болох бол эмэгтэй -63кг, -70кг болно. Харин тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй -90кг, -100кг, +100кг, эмэгтэй -78кг, +78кг болохоор товтой байна.

    Зургийг: mongoljudo