MSports logo
Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн хариу тоглолт Интерийн эсрэг Барселона
  • Ө
    Өсөхбаяр

    5 сарын 6

  • Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн хариу тоглолт Интерийн эсрэг Барселона

    Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн хариу тоглолт болоход бэлэн боллоо. Италийн алдарт Inter Milan клуб өөрсдийн “San Siro” цэнгэлдэх хүрээлэндээ Каталаны алдарт Barcelona клубийг хүлээн авч тоглоно. Энэхүү 2 клубийн эхний тоглолт Barcelona клубийн “Estadi Olímpic Lluís Companys” цэнгэлдэхэд болоход 3:3 харьцаатай эвийн гэрээ байгуулсан. Тэрхүү тоглолтод талбайн эзэн Barcelona клубээс Lamine Yamal, Ferran Torres, Yann Sommer (OG) гоол оруулсан бол талбайн зочдоос Marcus Thuram, Denzel Dumfries дубль буюу 2 гоол оруулж байв. Мөн Inter Milan клуб талбай дээрээ буюу “San Siro” цэнгэлдэхдээ аваргуудын лигийн хүрээнд сүүлийн 14 тоглолт хожигдоогүй гэсэн гайхалтай үзүүлэлттэй байна.


    Inter Milan клубийн сүүлийн 3 тоглолт:            

    ·        Inter Milan 1:0 Hellas Verona

    ·        Barcelona 3:3 Inter Milan

    ·        Inter Milan 0:1 Roma

    Barcelona клубийн сүүлийн 3 тоглолт:

    ·        Real Valladolid 1:2 Barcelona

    ·        Barcelona 3:3 Inter Milan

    ·        Barcelona 3:2 Real Madrid

    Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн хариу тоглолт Интерийн эсрэг Барселона

    Inter Milan клубийн боломжит гарааны бүрэлдэхүүн:

    Дасгалжуулагч: Simone Inzaghi 3-5-2/

    Хаалгач: Yann Sommer

    Хамгаалагч: Yann Aurel Bisseck, Francesco Acerbi, Alessandro Bastoni

    Хагас хамгаалагч: Denzel Dumfries, Nicolò Barella, Hakan Çalhanoğlu, Henrikh Mkhitaryan, Federico Dimarco

    Довтлогч: Marcus Thuram, Lautaro Martínez

    Barcelona клубийн боломжит гарааны бүрэлдэхүүн /Дасгалжуулагч: Hansi Flick 4-2-3-1/

    Хаалгач: Wojciech Szczęsny

    Хамгаалагч: Iñigo Martínez, Pau Cubarsí, Ronald Araújo, Eric García

    Хагас хамгаалагч: Pedri, Frenkie de Jong, Lamine Yamal, Raphinha, Dani Olmo

    Довтлогч: Ferran Torres

    Тоглолт өнөөдөр шөнө 03:00 цагаас...


    Дэлхийн томоохон спорт тааврын бүүкмэйкинг 1xbet-ийн албан ёсны түнш Barcelona клуб өнөөдөр Интер Милан клубийг талбай дээр нь буулган авч чадах болов уу?