MSports logo
Г.Ануужин хүндийн өргөлтийн Ази тивийн аваргын иж бүрэн медальтан боллоо
  • Б
    Бэлгүүн

    2 сарын 7

  • Г.Ануужин хүндийн өргөлтийн Ази тивийн аваргын иж бүрэн медальтан боллоо

    Узбекистан улсын нийслэл Ташкент хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Тэмцээний 64 кг-д өрсөлдсөн Г.Ануужин мөнгөн медаль (Огцом өргөлт - 91кг) хүртэж, гурван жил Ази тивийн аваргын медалийн тавцанд зогслоо.
    2022 онд   Хүрэл медаль
    2023 онд   Алтан медаль
    2024 онд   Мөнгөн медаль хүртээд байна.

    Г.Ануужин хүндийн өргөлтийн Ази тивийн аваргын иж бүрэн медальтан боллоо

    “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох тивийн аваргын өрсөлдөөнд Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин улсаа төлөөлөн оролцож байгаа юм. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Б.Тунгалаг, 59 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Э.Энхтамир, 64 кг-д Ази тивийн аварга Г.Ануужин, Б.Хонгорзул, 71 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл, өсвөрийн Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт О.Төгс-Эрдэнэ, А.Содгэрэл, 81 кг-д дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Дэлхийн цомын аварга, Азийн АШТ-ий алтан медальт, Гавьяат тамирчин М.Анхцэцэг, -87 кг-д А.Баясгалан нар өрсөлдөхөөр Узбекстаныг зорьсон байна. Харин эрэгтэйчүүдийн 61 кг-д М.Очир-Эрдэнэ, 67 кг-д А.Ананд, Э.Дүүрэнжаргал, 81 кг-д С.Цэнгүм, 96 кг-д Б.Цолмон, +109 кг-д М.Бахберген нар хүч үзэж байна.

    Г.Ануужин хүндийн өргөлтийн Ази тивийн аваргын иж бүрэн медальтан боллоо
    Г.Ануужин хүндийн өргөлтийн Ази тивийн аваргын иж бүрэн медальтан боллоо