MSports logo
2026 оны хөлбөмбөгийн ДАШТ Мехико хотод нээлтээ хийж, финалын тоглолт Нью Йорк хотод зохиогдохоор боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 5

  • 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ Мехико хотод нээлтээ хийж, финалын тоглолт Нью Йорк хотод зохиогдохоор боллоо

    2026 оны хөлбөмбөгийн ДАШТ Мексик улсын Мехико хотод нээлтээ хийж, АНУ-ын Нью-Йорк хот дахь MetLife цэнгэлдэх хүрээлэнд финалын тоглолт зохиогдохоор болсныг FIFA-аас зарлалаа. Мөн АНУ-ын эрэгтэй шигшээ баг Өмнөд Калифорниа, Сиэтл хотод тоглох ба хагас шигшээ тоглолтууд Техасын Атланта, Арлингтон хотод болохоор хуваарьт бичигджээ. 2026 оны ДАШТ-нд нийтдээ 104 тоглолт болох ба үүнээс 78 тоглолт нь АНУ-ын нутаг дэвсгэрт болно. 

    FIFA-ийн түүхэнд ДАШТ-ий хуваарь, байршлууд заахад хамгийн төвөгтэй жил энэ жил тохиолдлоо хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэн байна. Хойд Америкийн 16 хот буюу АНУ-ын 11, Мексикийн 3, Канадын 2 хот зохион байгуулах тус тэмцээний шигшээ тоглолтыг зохион байгуулах эрхийн төлөө Даллас, AT&T цэнтэр, Нью-Йоркийн MetLife ордон өрсөлдсөн ба ялагчаар MetLife тодорч Нью Жерси болон Нью-Йоркийн албаны хүмүүс ялалтаа тэмдэглэлээ. Учир нь хүн төрөлхтний их наадам Олимпын дараа орох хамгийн их үзэгчтэй тэмцээний аварга шалгаруулах ордны эрхийг авна гэдэг нь тухайн хотын хувьд нэр төрийн хэрэг байдаг билээ. 

    2026 оны хөлбөмбөгийн ДАШТ Мехико хотод нээлтээ хийж, финалын тоглолт Нью Йорк хотод зохиогдохоор боллоо

    Metlife Stadium нь 2010 онд анх нээлтээ хийсэн ба NFL-ийн хоёр баг тухайн талбайг хуваан эзэмшдэг. Цаг уурын хувьд ч бусад хотуудыг бодвол дундаж температурт байдаг тул олон улсын тамирчид, үзэгчдэд таатай нөхцөл байдалд тоглож, үзэх боломж олдоно хэмээн үзжээ.