Парис хотод, Эйфелийн сүүдэр доорх шороон талбайд 2025 оны Roland Garros-ийн эрэгтэйчүүдийн финал түүхэнд үлдэхээр сийлэгдлээ. Дэлхийн чансааны номер 2 тамирчин Carlos Alcaraz Италийн од Jannik Sinner-ийг 5 сетийн туршид хийсэн тулаанд буулган авч жинхэнэ аваргын ёсоор түрүүллээ.
Шороон талбайн хааны шинэ титмийн эзэн Карлос Алкараз
6 сарын 9


Тоглолтын үр дүн:
Alcaraz vs Sinner
4–6, 6–7(4–7), 6–4, 7–6(7–3), 7–6(10–2)
Шороон талбайн сорилт дундах домогт тулаан
Roland Garros бол зүгээр нэг тэмцээн биш энэ бол тэсвэр ухаан уян хатан байдал шалгадаг жинхэнэ сорилт гэдгийг энэ оны финалд хүн бүхэн мэдрэв.
- Sinner тоглолтын эхний хоёр сетэд гайхамшигтай тоглолт үзүүлж өрсөлдөгчөө хүнд байдалд оруулсан.
- Гэвч Alcaraz хүчтэй эргэн ирэлт хийж дараагийн гурван сетэд дараалан хожиж сэтгэл зүй тэсвэр тэвчээрийн жинхэнэ хичээлийг харуулсан юм.
- Ялангуяа сүүлийн хоёр сэт нь тайбрейк-ээр шийдэгдсэн нь энэ тоглолтыг улам л бүр түүхэнд үлдээхээр тоглолт болгов.
Алкараз таван Гранд Слэм-н эзэн боллоо
- Нийт 5 дахь Гранд Слэм-ээ хүртлээ
- Roland Garros-д хоёр дахь удаагаа түрүүлэв
- 22 насандаа энэ амжилтад хүрсэн нь түүнийг ирээдүйд том 3 теннисчид болох (Federer, Nadal, Djokovic)-ийн залгамжлагч гэдгийг баталлаа.

Тоглогчдын сэтгэл хөдлөл
Sinner тоглолтын дараа:
“Энэ тоглолт хэзээ ч мартагдахгүй. Би бүхнээ өгсөн. Гэхдээ Карлос үнэхээр гайхалтай тоглолоо.”
Alcaraz:
“Энэ бол миний хамгийн хүнд, хамгийн сайхан ялалт. Шороон талбай миний зүрхэнд ойр байдаг Парис бол миний хоёр дахь гэр мэт л санагддаг.” гэжээ.
Шинэ эрин эхэлж байна
Сүүлийн зургаан Гранд Слэмийн дөрөвт нь Alcaraz хоёрт нь Sinner түрүүлсэн нь дэлхийн теннис шинэ эрин рүү орсны тод жишээ. Энэхүү гайхамшигтай тулаан бол зөвхөн эхлэл бөгөөд энэ хоёрын өрсөлдөөн цаашдаа олон жил үргэлжлэх нь тодорхой боллоо.
