Хоёрдугаар шатанд багууд хоёроос, гурван тоглолт хийгээд байгаа ба Legacy, Virtus.pro зэрэг багууд эхний гурван тоглолтдоо нэг ч хожигдол амсалгүй 3-0 харьцаатай ялалт байгуулж, тэмцээний шийдвэрлэх 3-р шатанд амжилттай шалгарлаа. Эхний 2 үеийн тоглолтууд Best of 1-ээр явагдсан бөгөөд хүмүүсийн pick'em дээрээ 3-0 хэсэгт сонгоод байсан Falcons баг 0-2 үзүүлэлттэй болсноор хамаг pick'em-ийг эвдээд байна.
Pain Gaming, Faze Clan, Furia, B8, Lynn Vision Gaming багууд хоёр хожил нэг хожигдолтой яваа ба тэдэнд дараагийн шатанд шалгарахад ердөө ганц хожил дутуу. Харин Nemiga Gaming, TYLOO, Team Falcons, MIBR, HEROIC, M80 багууд одоогоор тэмцээнээс ердөө нэг л хожил аваад байна. Харамсалтай нь OG багийн хувьд хэдийнээ 3 хожигдол авсан тул тэндий аялал энд хүрээд өндөрлөж байна.
Мажорт нийт 32 баг оролцохоос одоогоор Азийн бүсээс 1 + 4 баг оролцож байгаа бөгөөд хэрэв TYLOO, Lynn Vision багуудаас Stage 3-т шалгарвал төдий тоогоор Азийн бүс нэмж слоттой болох юм.
"BLAST.tv Austin Major 2025" тэмцээнийг албан ёсны эрхтэй зөвхөн “ESN – eSports Network”-ийн Youtube хуудас болон “Premier Sports Network 5” сувгаар хүлээн авч үзэх боломжтой. Youtube сувгийг ЭНД дарж үзээрэй.