MSports logo
АМЕРИКИЙН БАХАРХЛЫН ПАРАДАД ЛОС АНЖЕЛЕС-2028 ОЛИМП, ПАРАЛИМПЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦЛОО
  • А
    Админ

    6 сарын 22

  • АМЕРИКИЙН БАХАРХЛЫН ПАРАДАД ЛОС АНЖЕЛЕС-2028 ОЛИМП, ПАРАЛИМПЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦЛОО

    Лос Анжелес-2028 олимп, паралимпийг төлөөлөн тус хотын Бахархлын парадад оролцжээ. LGBTQ+ нийгэмлэгээс зохиогддог энэхүү өдөрлөгийн үеэр олимпын наадмыг төлөөлөн 50 гаруй хүн оролцжээ. LA28-ийн тамирчдын комиссын гишүүн, зодог тайлсан Америкийн уран гулгагч Адам Риппон жил бүр зохион байгуулдаг тус тэмцээнд олимп, паралимпын тамирчдыг ахлан оролцлоо. Тэрбээр “Пёнчан-2018” багийн хүрэл медальт Америкийн өвлийн олимпын багийн анхны ижил хүйстэн гэдгээ ил тодоор илэрхийлсэн гишүүн бөгөөд өдгөө 32 настай Риппон хүний эрхийн төлөө тэмцэгч болжээ. Өсвөрийн дэлхийн аварга, Дөрвөн тивийн алтан медальт асан Риппон "ЛА-д амьдрах хамгийн сайхан талуудын нэг бол чи өөрийнхөөрөө байж, эндээс гайхалтай хамт олныг олж чадна. Энэ бол энэ газрыг үнэхээр гайхалтай болгодог" гэж хэлжээ. "Иймээс л би ЛА-д хайртай, маш их эрч хүчтэй олон төрлийн хүмүүс хамтдаа баяраа тэмдэглэдэг." гэдгийг онцоллоо.

    Бахархлын сарыг жил бүрийн зургадугаар сард дэлхий даяар тэмдэглэдэг. Лос Анжелес бол 1970 онд Нью-Йоркт болсон Стоунволлын үймээний нэг жилийн ойг тохиолдуулан бахархлын жагсаалыг зохион байгуулсан хотуудын нэг юм. "LA28 наадам нь Лос Анжелес болон олон нийтийн шилдэг тамирчдыг харуулах, багтаамж, өөдрөг үзэл, залуучуудын эрч хүчийг өгөх платформ байх болно" гэж Наадмын мэдэгдэлд дурджээ. LA28 Олимп болон Паралимпын наадам нь хүн бүрт зориулсан ер бусын наадмын туршлагыг хамтран бүтээхийн тулд олон төрлийн дуу хоолойг хөшүүрэг болгохоор бэлтгэл ажлаа хангаж байна.

    Н.Бэлгүүн