2025 оны 08 сарын 18-ны өдөр Олон улсын таеквондогийн Монголын холбооны шилдэг шүүгч, дасгалжуулагч, тамирчид маань олон жилийн хийсэн бүтээсэн амжилт, гавьяагаа үнэлүүлж ТӨРИЙН ДЭЭД шагналууд хүртлээ.
Үүнд:
8 сарын 19
2025 оны 08 сарын 18-ны өдөр Олон улсын таеквондогийн Монголын холбооны шилдэг шүүгч, дасгалжуулагч, тамирчид маань олон жилийн хийсэн бүтээсэн амжилт, гавьяагаа үнэлүүлж ТӨРИЙН ДЭЭД шагналууд хүртлээ.
Үүнд:
Олон улсын шүүгч, хар бүс 6-р дант, шүүгчдийн зөвлөлийн дарга Мөнхжаргалын АРИУНБОЛД нь олон улсын таеквон-догийн Дэлхийн аваргын тэмцээнийг 5 удаа, Ази тивийн тэмцээнийг 3 удаа, ОУ-н 20 гаруй тэмцээнүүдэд албан ёсны шүүгчээр сонгогдон ажилласан бөгөөд Монгол улсад таеквон-догийн спортыг хөгжүүдэхэд оруулсан хувь нэмрийг үндэслэн төрийн дээд “АЛТАН ГАДАС” одонгоор...
ОУХМ Мөнхцогийн МӨНХЖАРГАЛ нь 2011 оны Дэлхийн аваргын мөнгө, 2013 оны Дэлхийн аварга, 2015 оны дэлхийн аварга, 2013 оны багийн Дэлхийн аваргын мөнгө, 2015 оны багийн Дэлхийн аварга, 2012 оны Ази тивийн аварга болсон амжилтаар төрийн дээд “АЛТАН ГАДАС” одонгоор...
ОУХМ Нацагдоржийн НЭРГҮЙ нь 2017 оны Дэлхийн аварга, Сүхбаатар аймгийн ЭХЛЭЛ клубын үүсгэн байгуулагч, зүүн бүсэд тулааны урлагийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж олон олон ази, дэлхийн медальтан бэлтгэн гаргасан. Дэлхийн 5 удаагийн аварга, Азийн 5 удаагийн аварга, Паралимпын мөнгөн медальт, Сүхбаатарын одонт, МУГТ Г.Болор-Эрдэнийн анхны багш бөгөөд түүний гаргасан амжилтыг үндэслэн төрийн дээд “АЛТАН ГАДАС” одонгоор...
ОУХМ Гантулгын УРАНБИЛЭГ нь 2011 оны Дэлхийн аваргын 45кг жинд мөнгө, 2013 оны Дэлхийн аваргын 45кг жинд хүрэл, 2015 оны Дэлхийн аваргын 45 кг жинд мөнгөн медальт, 2013 оны багийн Дэлхийн аваргын мөнгө, 2015 оны багийн дэлхийн аварга, 2014, 2016, 2018 онуудын Ази тивийн аваргын мөнгөн медаль хүртсэн бөгөөд түүний амжилтыг үндэслэн төрийн дээд “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ” медалиар
ОУХМ Батбаярын ОТГОНБАЯР нь 2015, 2017 онуудын Дэлхийн аваргын мөнгө, 2023 оны Дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Хос аварга клубын үүсгэн байгуулагч бөгөөд түүний гаргасан амжилтыг үндэслэн төрийн дээд “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ” медалиар тус тус шагнагдах болжээ.
Хөлс хүч, бүтээсэн амжилтаараа төрийн дээд одон медаль хүртэж байгаа шилдэгүүддээ халуун баяр хүргэе