Их Британи улсын Ливерпүүл хотод болж буй Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын Үндэсний шигшээ багийн тамирчид маань амжилттай оролцож байна. Тодруулбал манай улсаас 10 тамирчин оролцож, таван тамирчин медалийн төлөө шалгарлаа.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Лутсайханы Алтанцэцэг шөнө Туркын боксчин CAGIRIR Ayse-г ялж, тэмцээний хагас шигшээд шалгарлаа.