MSports logo
Хит, Рокетс нарын тоглолт ширүүсч Херро, Томпсон нар шөргөөлцөлдлөө
  • Э
    Эрмүүн

    12 сарын 30

  • Хит, Рокетс нарын тоглолт ширүүсч Херро, Томпсон нар шөргөөлцөлдлөө

    Эймен Томпсон болон Тайлер Хэрро нарын сүүлийн хэдэн секундэд өдөөсөн зодооны улмаас 6 хүн талбайгаас хөөгдөх боллоо. Уг тоглолт 104-100 харьцаатай Майами Хит багийн ялалтаар өндөрлөв.

    Тоглолтын төгсгөл 30 секунд үлдэхэд Хэрро Томпсон нар бөмбөг тоглолтод оруулахын өмнө байрлалын төлөө түлхэлдэж байгаад байдал гэнэт бишдээд эхлэв. Үүний дараагаар Томпсон Хэрротой нүүр тулан заамдаж аваад хажуугийн шугам руу шиджээ. Хоёр талын тоглогчид уг үйл явдлын араас шууд тэдэн дээр шавж талбай дээр эмх замбараагүй байдал үүссэн юм. 

    Хит, Рокетс нарын тоглолт ширүүсч Херро, Томпсон нар шөргөөлцөлдлөө
    Хит, Рокетс нарын тоглолт ширүүсч Херро, Томпсон нар шөргөөлцөлдлөө

    Дасгалжуулагч, туслах дасгалжуулагч, арын албаны гишүүд болон хамгаалалтын алба зэрэг хэд хэдэн хүмүүсийн ачаар байдлыг намжаасан билээ. Хоёул талбайгаас хөөгдөхөд Хэрро ёжтой нь аргагүй Томпсон руу алга ташин талбайг орхив.

    Рокетс багийн зүгээс Томпсон, Жэйлэн Грийн, дасгалжуулагч Имэ Удока, туслах дасгалжуулагч Бэн Салливан нар, Хит багаас Тэрри Розиер болон Хэрро нар талбайгаас хөөгдсөн юм. Уг үйл явдал юунаас эхэлсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд өмнөх бөмбөг эзэмшилтийн үеэр Фрэд ВанВлит холбогдолгүй шалтгаанаар талбайгаас хөөгдсөн. 

    Хит, Рокетс нарын тоглолт ширүүсч Херро, Томпсон нар шөргөөлцөлдлөө
    quote

    “Оноо аваад, оновчтой дамжуулаад бүхий л зүйлийг хийгээд байхаар ийм зүйл болсон байх. Би ч өөрийгөө харвал уур хүрэх л байсан.” - Тайлер Хэрро

    Сүүлийн хэсгийг үл тооцвол Хит баг эцсээ хүртэл тэмцэн хожил атгаж харьсан билээ. Хэрро нь болох 27 оноо авч 9 оновчтой дамжуулалт хийн багийн амжилтыг 16-14 рүү ахиулан багаа тэргүүллээ. Никола Ёвич сэлгээнээс 18 оноо, Хэйвүүд 15 оноог тус тус нэмэрлэсэн юм.

    Диллон Брүүкс Рокетс багаа тэргүүлж 22 оноо, Алперен Сэнгүн 18 оноо 18 самбар, Грийн хөөгдөхөөсөө өмнө 19 оноог тус тус авсан бол Томпсон нь сэлгээнээс 5 оноо л авсан байжээ. Уг хожигдол нь багийн хувьд энэ улирлын удаах дараалсан хожигдол юм.

    Томпсон энэ улирал 12.2 оноо, 7.2 сба-г ихэвчлэн сэлгээнээс дунджилж байна. Энэ улирал нь түүний 2 дах бөгөөд Рокетс баг түүнийг 2023 оны драфтын 4 сонголтоор багтаа нэгтгэсэн байдаг. Ням гарагийн дуулианд оролцсон бүх гишүүдэд ирэх хэд хоногт багтан лигийн зүгээс мөнгөн эсвэл тоглолтын алиар нь шийтгэх нь тодорхойгүй ч Томпсоных хамгийн муу нь байх нь тодорхой.