MSports logo
ПАРИС 2024 ЖҮДО: Өнөөдөр Жүдо бөхийн өрсөлдөөн Э.Ариунболд, Б.Баасанхүү нарын барилдаанаар эхэлнэ
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 27

  • ПАРИС 2024 ЖҮДО: Өнөөдөр Жүдо бөхийн өрсөлдөөн Э.Ариунболд, Б.Баасанхүү нарын барилдаанаар эхэлнэ

    Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Э. Ариунболд 16:20 цагаас Парисын олимпын татамид зодоглоно. Жүдо бөхийн хэсгийн сугалааг өмнө нь мэдээлсэн бол түүний хэсэгт ямар өрсөлдөгчид хүлээж байгааг хүргэж байна. Манай тамирчны жинд 25 жүдочид байгаа. Тэрбээр "D" хэсэгт эхний барилдаанаа Египетийн Сэми Юссритэй хийнэ. 

    Эрэгтэй -60кг, Э.Ариунболд D хэсэгт хэн байгаа вэ?

    • Зохион байгуулагч Францын тамирчин Дэлхийн чансааны 3-т бичигдсэн Mkheidze Luka. 2020 оны Токиогийн олимпийн хүрэл, 2023 оны Европын аварга, 2024 оны Парисын их дуулгын аварга, Баку болон Антальяагийн их дуулгын мөнгөн медальтай. 28 настай
    ПАРИС 2024 ЖҮДО: Өнөөдөр Жүдо бөхийн өрсөлдөөн Э.Ариунболд, Б.Баасанхүү нарын барилдаанаар эхэлнэ
    • Дэлхийн чансааны 7-д бичигдэж байгаа Азербажайн улсын тамирчин Aghayev Balabay. Өдгөө 25 настай, 2024 оны Европын аваргын мөнгө, Тибилис болон Бакугийн их дуулгын хүрэл медальтай. 
    ПАРИС 2024 ЖҮДО: Өнөөдөр Жүдо бөхийн өрсөлдөөн Э.Ариунболд, Б.Баасанхүү нарын барилдаанаар эхэлнэ

    Солонгосын Kim Won Jin, 23 чансаа, 32 настай Дэлхийн аваргын хошой хүрэл, Азийн аварга, хошой мөнгөтэй, Азийн наадмын хүрэл, 2023 онд Ташкентийн их дуулгаас алт, Бакугийн их дуулгаас хүрэл хүртсэн.

    • Замбиабийн тамирчин Дэлхийн чансааны 50-т эрэмбэтэй Zulu simon
    ПАРИС 2024 ЖҮДО: Өнөөдөр Жүдо бөхийн өрсөлдөөн Э.Ариунболд, Б.Баасанхүү нарын барилдаанаар эхэлнэ
    • Египетийн тамирчин дэлхийн чансааны 28-т бичигдэж байгаа Samy Youssry. 2024 оны Африкийн аваргын мөнгө, Португалын гран при тэмцээний 5-р байр, 2023 оны өсвөрийн дэлхийн аваргын хүрэл, 2023 оны Африкийн аварга/. 21 настай. 

    Египетийн тамирчин дэлхийн чансааны 28-т бичигдэж байгаа Samy Youssry. 2024 оны Африкийн аваргын мөнгө, Португалын гран при тэмцээний 5-р байр, 2023 оны өсвөрийн дэлхийн аваргын хүрэл, 2023 оны Африкийн аварга/. 21 настай.