MSports logo
ПАРИС 2024 ОЛИМПИЙН НААДАМД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН УРАН САЙХНЫ СЭЛЭЛТИЙН ТӨРЛИЙГ НЭМНЭ
  • А
    Админ

    12 сарын 23

  • ПАРИС 2024 ОЛИМПИЙН НААДАМД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН УРАН САЙХНЫ СЭЛЭЛТИЙН ТӨРЛИЙГ НЭМНЭ

    Эрэгтэйчүүд Парис 2024 олимпийн наадамд анх удаа синхрон сэлэлт гэгддэг олимпийн уран сайхны сэлэлтийн төрөлд оролцох боломжтой болжээ. Олон улсын олимпийн хоёр хүнтэй найман багийг шалгаруулан оролцуулахыг зөвшөөрчээ. Уран сайхны сэлэлтийн эрэгтэйчүүд 2015 оноос хойш дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжтой болсон билээ. Уран сайхны сэлэлт нь 1984 онд Лос Анжелесийн наадамд нэвтрүүлсэн цагаасаа хойш Олимпийн наадамд зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан төрөл юм. Өнгөрсөн зургадугаар сард Унгарт Лукресиа Руггиеротой хамт дэлхийн холимог дуэт алтан медаль хүртсэн Италийн Жоржио Мининисини энэхүү шийдвэрийг сайшаан хүлээн авчээ. Тэрбээр хэлэхдээ "Манай спортын хүртээмжтэй байдал руу чиглэсэн хувьсал хурдан урагшилж байна. ОУОХ болон Дэлхийн усан спортынхны гаргасан энэхүү шийдвэр нь олимпийн бүх хөдөлгөөнд үлгэр жишээ болоход бидэнд тусална." гэж хэлсэн юм.  

    2015 онд анхны холимог дуэт техникийн төрөлд эрэгтэй дэлхийн аварга болсон Америкийн Билл Мэй мөн энэ онцлох үйл явдлыг зарлажээ. "Эрчүүдийг энэ төрлөөр олимпод багтаах нь хэзээ ч боломжгүй мөрөөдөл гэж тооцогддог байсан.  Энэ нь бид бүгд том мөрөөдөлтэй байх ёстойг нотолж байна. Эрэгтэй тамирчид тэвчээртэй байж чадсан. Одоо тэдний тэсвэр тэвчээр, олон хүний тусламж, дэмжлэгийн ачаар бүх тамирчид ижил тэгш мөр зэрэгцэн зогсож, Олимпийн алдар цолыг хүртэх боломжтой боллоо." гэжээ. Нөгөөтэйгүүр өмнө нь зарим эмэгтэй усанд сэлэгчид эрэгтэйчүүдийг оролцуулахыг эсэргүүцэж байсан. ОХУ-ын дэлхийн аварга асан Варвара Субботина наймдугаар сард “Sport Express” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа эрчүүдийн хөлний "гоо зүй" байна гэжүү энэ спорт нь зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан спорт байх нь дээр гэж хэлж байсан удаатай.