MSports logo
СОН ХЫН МИН 7 ДАХЬ УДААГАА СОЛОНГОСЫН ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ХӨЛБӨМБӨГЧИН БОЛЛОО
  • А
    Админ

    12 сарын 20

  • СОН ХЫН МИН 7 ДАХЬ УДААГАА СОЛОНГОСЫН ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ХӨЛБӨМБӨГЧИН БОЛЛОО

    Сон Хын Мин баасан гаригт долоо дахь удаагаа Өмнөд Солонгосын оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчнөөр шалгарлаа. Солонгосын Хөлбөмбөгийн Холбоо 2022 оны оны шилдэг эрэгтэй тоглогчоор олон жил эрэгтэй шигшээ багийн ахлагчаар ажилласан Соныг болсныг баасан гарагт зарласан юм. Тэрбээр анх 2013 онд энэхүү нэр хүндийг хүртсэн бөгөөд сүүлийн дөрвөн жил дараалан шилдгээр нэрлэгдээд байна.  Тоттенхэм Хотспурын од өнгөрсөн жил Ливерпүүлийн Мохамед Салахтай Премьер лигийн Алтан шаахайг хүртэж, Английн дээд лигийг гоолын тоогоор тэргүүлсэн анхны Ази тоглогч болсон юм. Сон энэ жил Катарт болсон ДАШТ-д Өмнөд Солонгосын шигшээ багийг ахалж шөвгийн 16-д шалгарсан. Тэрбээр мөн 6-р сард Чилийн эсрэг хийсэн нөхөрсөг тоглолтонд 100 дахь шигшээ тоглолтоо хийснээр Зууны клубт нэгдсэн.

    Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд болон хөлбөмбөгийн сэтгүүлчдийн санал хураалтад Сон 182 оноо цуглуулж, Наполигийн хамгаалагч Ким Минжэ-г 34 оноог авсан байна. Харин Жи Со Юн долоо дахь удаагаа эмэгтэй шилдгээр шалгарсан байна. Тэрбээр сүүлийн хоёр жил дараалан оны шилдэг эмэгтэй тоглогчоор шалгарлаа. Жи Со Юн  2-р сард болсон Азийн Хөлбөмбөгийн Холбооны эмэгтэйчүүдийн Азийн цомын тэмцээнд Өмнөд Солонгосыг тэргүүлэн дэд байрт шалгарсан нь тус улс тивийн топ тэмцээнд шилдэг үзүүлбэр үзүүлсэн юм.

    Дараа нь тэрбээр Челсигийн эмэгтэй багийг Английн супер лигийн аварга, Английн цомын цомыг хүртэхэд тусалсан. Жи 5-р сард Челситэй хийсэн 8 жилийн амжилтаа дуусгаж, Өмнөд Солонгосын WK лигт “Suwon FC Women” багтай гэрээ байгуулжээ. Шигшээ багийн дасгалжуулагчид болон WK лигийн клубын ахлах дасгалжуулагчдын санал хураалтад Жи 22 оноо авч, шигшээ багийн довтлогч Чое Ю-ри 15 оноогоор хоёрдугаар байрт оржээ.

    Н.Бэлгүүн